Элсэлтийн шалгалт эхлэхэд 14 хоног үлдлээ | News.MN

Элсэлтийн шалгалт эхлэхэд 14 хоног үлдлээ

Хуучирсан мэдээ: 2010.05.28-нд нийтлэгдсэн

Элсэлтийн шалгалт эхлэхэд 14 хоног үлдлээ

-Бүртгүүлэгчид ямар бичиг, баримт бүрдүүлэх вэ?-
Их, дээд сургууль коллежид элсэгчдийн Ерөнхий шалгалт эхлэхэд хоёр долоо хоног хүрэхгүй хугацаа үлдээд байна. Энэ хаврын элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлд улсын хэмжээнд нийт 37500 хүүхэд бүртгүүлсэн байна. Ерөнхий боловсролын 11 дүгээр ангийг төгсч буй суралцагчид өөрийн сурч буй сургуулиараа дамжуулан суудлын хуваариа авах аж. Суудлын хуваарь гэдэг нь шалгалт өгөх байранд байрлуулсан ширээ, сандалд суух хуваарь юм. Нэмэлт мэдээлэл дуулгахад, Улаанбаатар  хотод шалгалт өгөхөөр бүртгүүлсэн өмнөх оны төгсөгчид баруун дөрвөн замд байрлах “САН ” дээд сургуулийн байранд зургадугаар сарын 2-ны өдөр очиж, суудлын хуваариа авах юм байна.
Бүртгүүлэгчид хуваарь авахаар ирэхдээ бүртгэлийн хуудас, иргэний үнэмлэх, 3х4 хэмжээтэй цээж зураг нэг хувийг тус тус авчирах ажээ. Мөн хөдөө орон нутагт шалгалт өгөхөөр бүртгүүлсэн сурагчид тухайн орон нутгийн Боловсрол соёлын газраас суудлын хувиараа авахыг сануулъя.
Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь.
Зургадугаар сарын 11:
14.00-15.20 цагт   Монгол Улсын түүх
16.30-17.50 цагт   Орос хэл
Зургадугаар сарын 12:
 08.30-09.50        Газар зүй
11.00-12.20       Математик
14.00-15.20       Биологи
16.30-17.50      Англи хэл
Зургадугаар сарын 13:
08.30-9.50       Хими
11.00-12.20     Нийгмийн тухай мэдлэг
14.00-15.20     Монгол хэл
16.30-17.50     Физик
Бүртгүүлэгчид ямар бичиг, баримт бүрдүүлэх вэ?
-Иргэний үнэмлэх /төрсний гэрчилгээ/
-Сүүлийн гурван сарын дотор авахуулсан өнгөт цээж зураг
 -Бүрэн дунд боловсролын үнэмлэх /өмнөх онд төгссөн шалгуулагч/
-Энэ оны ЭЕШ-ын хураамж өмнөх оныхоос өөрчлөгдөөгүй бөгөөд шалгалт бүрт 4500 төгрөг,батламж карт 700 төгрөг байна.
Шалгуулагчид бүртгүүлэхдээ шалгалтын хураамжийн төлбөрийг Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Капитрон банк, Төрийн банк,Улаанбаатар банк, Монгол шуудан банк, Хас банкны  мастер карт болон виза картаар шилжүүлэх боломжтой. Харин орон нутагт бүртгүүлж буй шалгуулагч шалгалтын хураамжийн төлбөрийг Голомт банкны Боловсролын үнэлгээний төвийн 1102862121 тоот дансанд тушаах юм байна. Дашрамд дуулгахад, шалгалтанд оролцогчид бүртгүүлснээс хойш сонгосон хичээлүүдээ нэмж хасах, солих боломжгүй гэдгийг Боловсролын үнэлгээний газраас анхаарууллаа.
П.Наран

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж