Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 415 дугаар ангид хүмүүжиж байгаа Э.Очирсүрэн “Хөх чонын төмөр хүлээс” яруу найргийн ном бүтээжээ. Номын зохиогч Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын харьяат бөгөөд шүлэг бичихээс гадна үндэсний бөхийн зодог, шуудаг, малгай оёдог авьяаслаг нэгэн ажээ. Амьдралд алдаггүй хүн гэж байдаггүй харин гаргасан алдаагаа дахин давтахгүй байх нь хамгийн чухал юм. Алдаагаа ухамсарлаж, эрх чөлөө гэдэг зүйлийн үнэ цэнэ, хүн байхын утга учрыг мэдэрч, таньж ухаарсан бодол, сэтгэлийнх нь илэрхийлэл уг номонд шингэжээ. Э.Очирсүрэнгийн “Хөх чонын төмөр хүлээс” номонд “Аавдаа залбирахуй”, “Ижийдээ сөгдөхүй”, “Нутгаа дурсахуй”, “Нарсны цаадах амьдрал” зэрэг ухаарал гэгээрлийн олон сайхан шүлгүүд багтсан байна. Тус ном номын худалдааны томоохон дэлгүүрүүдээр зарагдаж байгаа бөгөөд нилээд эрэлттэй байгаа ажээ.
Т.ДАРХАН