Смит, Жада Пинкет нар улаан хивсний ёслолд оролцов

Хуучирсан мэдээ: 2013.04.04-нд нийтлэгдсэн

Смит, Жада Пинкет нар улаан хивсний ёслолд оролцов

Холливудын дур булаам хосуудын нэг Вилл Смит болон Жада Пинкет нар өчигдөр Нью-Йорк хотод болсон “Free Angela and All Political Prisoners” бүтээлийн нээлтийн улаан хивсний ёслолд оролцжээ. Уг бүтээлд Жада Пинкет продьюссороор ажилласан бөгөөд энэхүү ёслол сүүлийн үед хосуудын хамтдаа оролцож байгаа цөөн хэдэн арга хэмжээний нэгд тооцогдож байгаа юм байна.

Холливудын бат бөх гэр бүлийн тоонд зүй ёсоор бичигддэг тэднийг өнгөрөгч сард салах тухай цуурсан ч Смитийн гэр бүл дээрх мэдээллийг ээлжит хоосон яриа хэмээн хүлээн авсан бололтой ямар ч мэдэгдэл хийгээгүй аж. Жада Пинкетийн шинэ уран бүтээл “Free Angela and All Political Prisoners” энэ сарын таванд буюу маргаашнаас эхлэн үзэгчдийн хүртээл болж эхлэх гэнэ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж