Жак Никольсон Шакил О’нилийн үнэнч фэн

Хуучирсан мэдээ: 2013.04.04-нд нийтлэгдсэн

Жак Никольсон Шакил О’нилийн үнэнч фэн

Жак Никольсон Холливудын ертөнцийн хүндлэл хүлээж олон мянган шүтэн бишрэгчдийг араасаа дагуулдаг ч  нэрт жүжигчин өөрөө сагсан бөмбөгийн  улаан фанатуудын нэг гэнэ. Тэр дундаа Жак сагсан бамбөгийн хамгийн хүчирхэг лигтэй 20 жил амьдралаа холбосон нэрт тамирчин Шакил О’нилийн үнэнч дэмжигчдийн нэг гэдгээ өнгөрөгч мягмар гаригт “Staples Center” болсон тоглолтын үеэр харуулжээ.

Өдгөө 75 нас хүрч буй нэрт жүжигчин “Лос-Анжелос Лэйкерс” болоод “Даллас Маверикс”-ийн мягмар гаригт болсон тоглолтыг үзэх үеэрээ O’нилтой  уулзан халуун яриа өрнүүлж амжсан байна. Энэ үеэр мөн аварга биетэй сагсан бөмбөгийн од Жакийн толгойг үнссэн нь папараццичдын төдийгүй хөгжөөн дэмжигчдийн анхаарлыг өөрийн эрхгүй татахад хүргэжээ.

Замналынхаа сүүлийн жилүүдийг “Финикс Санс”, “Кливлэнд Кавальерс”, “Бостон Селтикс” багт өнгөрүүлсэн O’нил 2011 оны зургадугаар сард зодог тайлсан билээ. Харин Оскарын шагналт жүжигчин Жакын хувьд хамгийн сүүлд 2010 онд найруулагч Жеймс Бруксын “How Do You Know” кинонд тогложээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж