180 гаруй компани санхүүгийн тайлангаа өгчээ

Хуучирсан мэдээ: 2013.04.04-нд нийтлэгдсэн

180 гаруй компани санхүүгийн тайлангаа өгчээ

Хувьцаат компаниуд  Компанийн тухай хуулийн дагуу санхүүгийн тайлангаа Монголын хөрөнгийн бирж болон Санхүүгийн зохицуулах хороонд жил бүрийн гуравдугаар сарын нэгний дотор мэдүүлэх ёстой ажээ. Энэ жилийн хувьд, одоогийн байдлаар Монголын хөрөнгийн биржид 180 гаруй компани санхүүгийн тайлангаа мэдүүлсэн байна.

Монголд 320 гаруй хувьцаат компани бүртгэлтэй байдгаас 215 орчим нь байнгын ажиллагаатай бөгөөд хувьцаат компаниудыг санхүүгийн тайлангаа яаралтай мэдүүлэхийг албаныхан анхааруулж байна. Хэрэв тайлангаа ойрын хугацаанд өгөхгүй бол Компанийн тухай хуулинд зааснаар тухайн компанийн эрх бүхий албан тушаалтанд хөдөлмөрийн хөлсийг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх мөнгөн торгууль ногдуулах аж. Өөрөөр хэлбэл, санхүүгийн тайлангаа ирүүлээгүй компанид бус, удирдах ажилтанд нь хариуцлага тооцох буюу удирдах ажилтны хувийн орлогоос торгох тухай албаныхан мэдээллээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж