Шинэ халаадтай, шижигнэсэн эмч нар хаачих вэ?

Хуучирсан мэдээ: 2010.05.28-нд нийтлэгдсэн

Шинэ халаадтай, шижигнэсэн эмч нар хаачих вэ?

Эрүүл мэндийн шинж­­лэх ухаа­ны их сургуулийн 2010 оны төгсөгчдийн эрд­мийн баяр өнөөдөр бол­но. Тэр ут­гаа­раа өнөөдөр Мон­голын эрүүл мэндийн салбарт будаг нь ханхалсан зуу зуун эмч, эм­нэл­гийн ажилтнууд хөл тавьж байна.
Мэдээж хэрэг, энэ өдөр эмчийн цагаан халаад нөмрөн, эрүүл энхийн манаанд зогсоно хэмээн сэтгэл нь догдолсон оюутнууд маргаашийн тухай, өнөөгийн эрүүл мэндийн сал­барын тухай тийм ч боди­той төсөөлөлгүй байгаа. Жил бүрийн элсэлтийн шалгалтаар сурагчид Анагаахын сургуу­лийг зүглэж, жил бүрийн төг­сөл­тийн баяраар шинэхэн эмч нар  зуу зуугаараа эрүүл мэн­дийн салбарт хөл тавьж байдаг энэ үзэгдэл бидэнд та­нил мэт боловч Монголын эрүүл мэндийн салбарын гал голомт болсон анагаах ухаа­ны мэргэжилтнийг ямар тө­лөв­лөгөө, зорилготойгоор бэлт­гэж, ирээдүйн эмч нарын хөрс суурь хэрхэн тавигдаж байгааг сонир­хохоор ЭМШУИС-ийг зорилоо.
Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль 70  жи­лийн түүхэндээ 27 мянга ор­чим эмнэлгийн мэргэжилтэн бэл­т­гэжээ. Энэ жилийн хувьд тус сургууль 16 мэргэжлийн 1124 оюутныг сал­бартаа хү­лээл­­гэн өгч байна. Ерөнхий мэргэжлийн эмч, уламжлалт анагаах ухаан, нүүр ам судлал, нийгмийн эрүүл мэнд, сувилахуй, эх барих, бага эмч, шүдний техник, лаборант гэхчлэн эмнэлгийн бүхийл шат давхаргад хүрч ажиллах цагаан халаадтангууд энэхүү 1124 төгсөгчийг бүрдүүлнэ.
Хонхны баярын дуу дөн­гөж мартагдах үеэс эхлэн энэ хүмүүсийн гарт эрдэнэт хү­ний амь нас атгагдах учир өнөөдөртөө төгсөлтийн бая­рын дуунд эгшиг хадаан зогсох шинэхэн эмч нарын өмнө илүү хүнд ачаа тэгнээстэй байдгаараа онцлог. Тийм ч учраас шинэ эмч нар төгсөх бүр тэдний зүг анхаарлаа хандуулж байх нь зүйн хэрэг юм.  Эрүүл энхийн манаанд бүл нэмж байгаа шинэ­хэн эмч нар Хонхны бая­рын маргааш хаачих вэ… Энэ асуул­­тад бид хариулт ава­хаар тус сургуулийн Сур­­гал­тын албаны дарга Д.От­гон­баяртай уулзлаа.  

-Энэ олон зуун төгсөгчид бүрэн ажлын байраар хан­гагдах боломжтой юу гэ­сэн асуултыг юуны өмнө таниас сонирхох гэ­сэн юм?
-Их сургууль бол боловс­ро­лын үйлчилгээ үзүүлдэг байгууллага. Магадгүй аливаа сургуулийн үйл ажиллагааны эцсийн үр дүн бол төгсөгчид нь нийгмийн зах зээлд хир зэрэг ажлын байраар хангаг­даж байна гэдгээр тодорхой үнэ­лэмж, хэмжүүр гарах ёстой байх. Гэхдээ их, дээд сургууль бол тухайн хүнд баклаврын, ма­гист­рын, докторын, дип­ло­мын дөрвөн шатны боловс­ролыг л олгож байгаа болохоос биш, ажлын байраар хангана гэ­сэн баталгаа, бодлогыг ба­римт­лахгүй шүү дээ. Харин хариуцсан салбарын яамдууд бодлого төлөвлөлт, хүний нөө­­­цийн төлөвлөлтөө хийж байх ёстой. Манай сургуулийн ту­хайд 2007 оноос хойш Эрүүл мэн­дийн хуулиндаа өөрчлөлт оруулсантай холбоотойгоор эмч­лэх эрхийн лицензийг хойш­­луулж, хоёр жил дараа­лан дадлагажигч эмчээр ажил­­ласан тохиолдолд эмчлэгч эр­хийн лицензээ авна гэсэн заалт оруулсан. 2007, 2008 онд хуулинд өөрчлөлт орсонтой холбоотойгоор Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газрын хамтарсан тушаалаар тухайн үед ангагаахын ангийг төгссөн оюутнуудыг элссэн үндсэн харьяаллын дагуу хуваарилж, хоёр жилийн хугацаанд ажиллуулсан. Тэд­гээр төгсөгчид ихэвчлэн өрх, сумын эмнэлгийн төв­шинд эмнэлгийн тусламж үйл­чил­гээнийхээ нэгдүгээр шатлалд очиж ажилласан. Энэ жилийн тухайд бидэнд албан ёсоор оюутнуудыг хуваарилах талаар мэдэгдэл ирүүлээгүй байна. Харин жил бүр аймгуудын эрүүл мэндийн хүний нөөц хариуц­сан мэргэжилтнүүд нь  төгсөлт болж байгаа энэ цаг үед тухайн аймаг, орон ну­тагт ямар нарийн мэр­гэж­­лийн эмч хичнээн ду­таг­дал­тай байгаа талаарх бүх су­далгааг танилцуулдаг. Мөн төчнөөн жил ажиллах хуга­цаанд байр орон сууцаар хангах зардлыг даах, цалин мөн­гөний үнэлэмжийн та­лаар тохиролцож, хүний нөө­цөө бүрдүүлдэг учиртай. Орон нутагт төгсөгчид огт очиж ажиллахгүй байгаа гэж хэлж болохгүй. Нийт төг­сөгчдийнхөө массыг харах юм бол дийлэнх  буюу 80 гаруй хувь нь ажлын байраар хангагдаж байгаа. Улаанбаатар хотоос төгсөгчдийн хувьд дийлэнх нь цаашид өөрс­дийн­хөө мэргэжлээр гүнзгийрэн сурал­цах сонирхолтой бай­даг бол орон нутгаас ирж төгсөгчид орон нутагтаа ажил­лаж байна. Тэгээд ч хуу­линд өөрчлөлт орсонтой хол­боотойгоор зургаан жил сурал­цаад төгсөнгүүтээ ре­зидентурын сургалт буюу нарийн мэргэжлийн су­р­гал­танд суралцах боломж нь хаагдаж байгаа юм. Нөгөө­тэйгүүр ажлын байран дээр очиж дадлагажиж байж, цаа­­­шид нарийн мэргэжлээр сурал­цах нь үр дүнтэй гэ­дэг үүднээс оруулсан хуулийн заалт юм.
-Сэтгэл мэдрэлийн э­м­нэ­лэг буюу бидний хэлж заншснаар Шар хадны эмнэ­лэгт дадлагаар ажил­ласан оюутнууд ихэвч­лэн мэдрэлийн эмч бо­ло­хоос татгалзах, эсвэл ту­хайн эмнэлэгт ажиллах мэр­гэжлийн эмчийн дутаг­дал үүсдэг. Зарим на­рийн мэргэжлийн эмч­ийг хэ­рэг­цээт салбарт ний­лүү­лэх талаар сургуулийн зү­гээс хамтарч ажил­ладаг уу?
-Сэтгэцийн эрүүл мэндийн чиг­лэлээр бид байнга эмч бэлт­­гэдэг. Харин хуулинд өөрч­­лөлт орсноор төгсөгчид өөрс­дөө нарийн мэргэжлээ сонгодог болсноор зарим мэргэжлийн эмч нарын тухайд дутагдалтай тал байгаа. Хуу­чин бол нийгмийнхээ эрэлт хэ­рэг­цээ, онцлогтой уялдаад зургаан жил бакалаврын бо­ловс­­ролоор бэлтгээд, дө­рөв тав­дугаар курсээс нь хүүх­дийн эмч, мэс заслын эмч, мэдрэлийн эмч гээд сал­гаад нарийн мэргэжил олго­чихдог байсан. Одоогийн боловс­ролын хуулийн шатлалаар бол докторын зэргийн хэмжээ­ний боловсон хүчнийг бэлт­гэж байсан. Одоо бол анга­гаах ухааны боловсролын тог­­­­тол­цоо төгсөлтийн өмнөх, төг­сөлтийн дараах гэ­сэн шат­лалтай болчихсон. Төг­сөлтийн өмнөх гэдэг бол зөвхөн тухайн мэргэжлийн суурь боловс­рол юм. Түүнээс гараад ан­хан шатлалын эмнэлгийн сал­ба­­руудад ажиллах, түүний да­раа харин цааш хоёр гурван жилээр өөрөө сонгон нарийн мэргэжлээр сурах эрх нь нээлт­тэй. Хүүхдийн эмчийг 1996 оноос өмнө тусгай ангиар бэлтгэж байсан. Дэлхий ний­тээр өвдсөн хойно нь араас нь хөөж эмчлэх биш, өвдөхөөс өмнө урьдчилан сэргийлэх, хүн амаа эрүүл байлгах чиглэлд нь түлхүү эмч нараа бэлтгэе гэсэн тунхаглалыг НҮБ-аас 1978 онд гаргасан. Энэ утгаа­раа ерөнхий мэргэжлийн эмч бэлтгэж байна. Үүний да­раа ерөнхий мэргэжлээсээ нь төрөлжсөн нарийн мэргэж­лийн эмч бэлтгэх сургалтаар 23 мэргэжлийн чиглэлээр сон­­­гон су­ралцах боломж 2007 оноос бүрд­сэн. Тэгээд ч хүүх­­­дийн эмчийн чиглэлээр су­рал­цаж байгаа хүмүүс то­дор­хой хэмжээнд байгаа бо­ловч суралцагчийн тоо харь­цан­гуй буурсан. Хүүхдэд үзүүлж байгаа эрүүл мэндийн тус­­ламж үйлчилгээ, улсаас хүүх­дэд үзүүлэх эрүүл мэн­дийн үйлчилгээг бүрэн хариу­цах, эрүүл мэндийн хууль зэрэгтэйгээ уялдаа холбоог бодлогоор зохицуулах хэрэг­тэй байх. Мөн хүүхдийн эмч болох сонирхол нь ч буурсан байх. Манай хүн амын дийлэнх хувь буюу 40 орчим хувь нь хүүхэд, залуучууд гэдэг утгаараа хүүхдийн эм­чийн эрэлт хэрэгцээ хаа сай­гүй ихсэж байгаа нь нууц биш. Харин эмчийн сургалтыг бүр хаачихсан гэсэн ойлголтыг албаны хүний хувьд бол үгүйс­гэж байна. Яагаад энэ мэргэжлийг сонгохгүй бай­гаа нь тухайн мэргэжлийн тухайд хүүхэд өсөлтөөсөө шалт­гаа­лаад эрхтэн системийн хувьд ч бүрэн тогтворжиж ча­даа­гүй, өвчнөө тодорхойлох чад­вараар муу, наснаас хамаа­раад өөр өөр, хэрэглэх эм тариа нь хүртэл өөр байдаг зэрэг мэд­лэг, ур чадвар шаардсан байдаг нь нөлөөлдөг байх.
-Ирэх хичээлийн жилд Төрийн сангийн зээлээр хич­нээн оюутан авах вэ?
-Бусад сургуулиудын жи­шиг­тэй л адилхан. Элсэн орж байгаа оюутнууд төрийн сан­гийн зээлд хамрагдах ма­­­те­­­риалаа журмын дагуу бүр­­дүүлээд өгөх юм бол хариуц­сан мэргэжилтэн маань тө­­рийн сангийн хурлаар оруу­­­лаад шийдвэрлүүлдэг. Х­а­­­­­­рин энэ зээлд хамрагдаад төгс­­­­сөн оюутнууд маань анх бу­цааж төлөх гэрээний дагуу л шийднэ.
-Энэ жил хичнээн тооны оюутан элсүүлэх вэ?
-Их сургуулийн даацын хувьд жил ирэх тусам эмч болох хүмүүсийн тоо ихсэх хандлагатай байна. Тэр бүхнийг бид элсүүлнэ гэвэл сургуулийн даац, чадлын хэмжээ хүчрэхгүй. Анагаахын ан­гид 200-300 оюутныг ши­нээр элсүүлнэ. Манай сур­гуулийн тухайд эрэлтээ да­гаад босго оноо чухал биш бол­сон юм шиг байна лээ. Өнгөрсөн онд босго оноо 580-аар тогтоож байсан ч 80 хувь нь 800 оноог давж орж ирсэн хүүхдүүд байсан.
-Танай Нүүр, ам суд­лалын сургууль шинээр байртай болох гэж сонс­сон. Энэ талаар тод­руу­лахгүй юу?
-32-ын тойрог орчимд бай­даг Төрийн өмчийн хорооны хуу­чин барилгыг манайд шил­жүүлсэн юм. Тэнд Нүүр, ам судлалын сургуулийг шил­­жүүл­сэн. Зориулалтаар ашиг­­лалгүй нилээд удсан, дулаа­ны шугамд холбогдоогүй бай­гуу­ламж учир өөрсдийн бо­­лом­­жоор  засч янзлан, ирэх хичээлийн жилд Нүүр, ам судлалын сургуулийг нүүл­­­­гэх төлөвлөгөөтэй л ажил­­­­­­лаж байна. Нүүр, ам су­д­­­­лалын бүх үйлчилгээ, сур­галт, шинжилгээ, эмнэлэг нь бүг­дээрээ тийшээ нүүх юм. Бид өөрсдөө л үүнийгээ то­хи­жуулж авахын тулд тал тал тийшээгээ олон улсын хан­див­лагч байгууллагад хандан ажиллаж байна.

Д.ДолгорсҮрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж