“Гэгээн алсын одод -2013” наадамд оролцоно

Хуучирсан мэдээ: 2013.04.04-нд нийтлэгдсэн

“Гэгээн алсын одод -2013” наадамд оролцоно

Арвайхээр хотын Залуучуудын холбооны дэргэд цахилгаан хөгжмийн хөвгүүдийн “Мөнгөн хүрхрээ”, охидын “Эгшиглэн”, “Мишээл” хамтлагууд ТВ-9 телевизээс зохион байгуулдаг “Гэгээн алсын одод-2013” хүүхдийн урлагийн наадамд оролцохоор Улаанбаатар хот руу хүлгийн жолоогоо заллаа.

Тус хамтлагийнхан байгуулагдаад нэг нас хүрч байгаа бөгөөд энэ хугацаанд 2012 оны 06 дугаар сарын 01-нд буюу Хүүхдийн эрхийн өдөр, Ардын Хувьсгалын 91 жил, аймаг  байгуулагдсаны 81 жилийн ойн баярын арга хэмжээ, ОХУ-ын Алейск хотын зочид төлөөлөгчдийн айлчлал, аймгийн Эрүүл мэндийн газраас зохион байгуулсан “ДОХ-ын эсрэг хамтдаа” өдөрлөг, аймаг, сумын Залуучуудын Холбооны шинэ жилийн баярын арга хэмжээ, Монголын багш нарын 47 дахь өдөрт зориулсан хүндэтгэлийн концерт зэрэг 10 гаруй тоглолтонд амжилттай оролцоод байна.

Хамтлагуудын дуу, хөгжмийн багшаар соёл, урлаг, боловсролын байгууллагад 26 дахь жилдээ ажиллаж байгаа, “Оюуны Ундраа” бага сургуулийн дуу, хөгжмийн багш, Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан Д.Болдбаатар ажилладаг бөгөөд удахгүй болох хамтлагынхаа нэг жилийн  ойн тоглолтын бэлтгэл ажилдаа ороод байгаа юм.

Б.БАТЧИМЭГ

(Өвөрхангай аймгаас мэдээлэв.)

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж