Би л лав “МИАТ”-ийн онгоцоор нисэхгүй | News.MN

Би л лав “МИАТ”-ийн онгоцоор нисэхгүй

Хуучирсан мэдээ: 2010.05.28-нд нийтлэгдсэн

Би л лав “МИАТ”-ийн онгоцоор нисэхгүй

Далайн чанадаас ниссээр үхтлээ ядарсан ч хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэгчээр “МИАТ”-ынхаа онгоцонд сууна аа гээд хагас өдөржин Инчонийн нисэх буудлын модон сандал суун хүлээж байсан монгол залууг би мэднэ. Болж дээ, татвар нь ч болтугай улсдаа орж байвал гэж дэмжиж байлаа. Гэхдээ би өнөөдөр “МИАТ”-ыг сонгохоос үнэхээр айж байна.  “МИАТ”-ынхан ажлаасаа гарна гэж эсэргүүцэл илэрхийлж байгаа хүмүүс эсвэл удирдлагуудын хэнийх нь ч зөв байсан тэдэнд амь насаа даатгаж болохгүй гэдэг гурван өдөр үргэлжилж байгаа жүжиг шиг явдлаас тодоос тод харагдаж байна. Мөнгөө хэмнэх гэж байгаад онгоцны далавчаа хугалсан тэд “Цагтаа бид 11 тэрбум төгрөг хэмнэж байлаа” гэж аагирхаж байна. Хүний, бүр хэдэн зуун хүний амийг 11 тэрбум төгрөгтэй жишиж болох уу? Гарын үсэг нь хэдэн зуун хүний амьтай тэнцэх дарга нь эрх хүүхэд шиг урваганаж, цус ойртсон дарга нар нь гинжин хэлхээгээр ар араасаа цувран ажлаа алдахаасаа айж байгааг харахад өрөвдмөөр.  

Салбарын сайд нь яриан дундаа хугарсан да­лавч нь долоохон см жаа­хан гэмтэл юм байна лээ гэж “эвийлж”, Төрийн өмчийн хорооны дарга нь иймэрхүү “бослого тэм­цэл” өмнө нь зургаан удаа гарч байсан гэж бувт­нах. Саяхан гэхэд өн­­­­гөр­сөн гуравдугаар сард “Цалингаа нэм” гэ­сэн шаардлага тавьж, Улаан­баатар-Берлиний нис­лэгийг нэг цаг га­руй саатуулж байж. Үү­нийг жижиг зөрчил гэж тооц­дог юм байна, ма­най ”МИАТ”-д. Ийм бай­гууллагад хүн итгэж бо­лох уу?   
Монгол Улсад иргэний нисэхийн салбар бай­гуулагдсаны 85 жи­лийн ойн баярын өд­рийн өглөө онгоц “барь­цааллаа”, техникийн газ­рын дарга байгаа ганц он­гоцоо засварын газраа цоожлоод зугтаасан гэнэ ээ гэсэн жүжиг эхэлсэн нь дэлхийн түүхэнд хам­гийн сонин тохиолдол гэ­мээр. Гэвч энэ бол инээх зүйл огт биш, хөл тол­гой нь олдохоо байсан зам­бараагүй Монголын үнэн дүр зургийг харуулсан, айдас хүрэм үйл явдал байлаа. Сандал ширээгээ булаацалдаж дажин дэг­дээ­дэг үйл явдлуудын жи­шиг ёсоор талууд шил дараалан хэвлэлийн бага хурал зарлацгааж, хэн чан­га дуугарсан нь зөвдөх мэт аашилцгаав.

Эсрэг тэсрэг тайлбарууд

Ажиллагсад:
-Дарга нарын 18 ч хүрээгүй хүүх­дүүд онгоц жолоодож байна”

Нисэх багийнхан:
-Манайд 20-иос дээш насны 16000-20000 нис­лэгийн цаг хийсэн турш­лагатай 30 нисгэгч байгаа

Ажиллагсад:
-106 хүнийг ажлаас хал­чихаад байна

Удирдлага:
-96 хүн ажлаас халаг­дах өргөдлөө өгсөн. Өргө­дөл өгсөн хүн нэг бүртэй уулзаж, саналыг нь сонсч асуудлыг нь шийднэ.

Техникийн газрын ерөн­­­хий менежер Ё.Энхтөр:
-Би онгоц барь­цаа­лаагүй. Намайг ажлаас халж, Техникийн газрыг татан буулгасан учраас онгоц нисэх зөвшөөрөлд гарын үсэг зурах хүнгүй болсон.

Удирдлага:
-Ё.Энхтөрийг албан ёсоор ажлаас халсан та­лаар мэдэгдээгүй байсан.

Ажиллагсад:
-Сүүлийн нэг сард гур­ван удаа зөрчил гарч, өмнө нь даргаар ажил­лаж байсан н.Энх-Амгалангийн хүүхэд нь Бээжинд хатуу /ослын/ буулт хийсэн.  

Нисэх багийнхан:
-Энэ буулт онгоц эвдэх хэмжээнд хүрээгүй.
Хэн, хэнийх нь үг үйлдэл 100 хувь итгэхэд бэрх, хэнийх нь тал руу үнэн хазайж байгааг ялгах ч арга алга өнөөхөндөө. Гэхдээ үүгээр “МИАТ” хэмээх төрийн нэрээр бал­галзаж байдаг айлын дотор бугласан идээ бээ­рийн нэгээхэн хэсгийг ил гаргав. Хэчнээн жил “МИАТ”-ын ил далд луйврыг ярив. Хэчнээн жил үүнээс илүү сайн ажиллаж болох компани гэж бид гаслав. Одоо л идээ бээр нь өөрийн эрхгүй сад тавьж байгаа дээр нь цэвэрлээд авах ёстой бус уу.  
Ерөөс энэ компанийн талаар сайн мэдээлэл сон­согдож байсан нь ховор үе үеийн эрх баригчдын мөнгө сэлбэх нөөц халаас, хүмүүсээ “шахах” нуувч болж ирсэн. Хүчтэй, чадалтай нь “амьдрал”-аа сайжруулах гэж “МИАТ”-ийг мөрөөддөг. Хурган даргаасаа эхлээд онгоцны зам шүүрдэгч нь хүртэл ар өврийн хаал­гаар ажилд ордог, үе дамжсан хаанчлалтай, цус ойртсон нөхөд гэдэг. Дар­гын томилгоо улс төрийн маш том дажин болдог. Ямартаа ч нэг удаа “АПУ” компанийн захирал томилогдож л байсан. Тийм ч учраас даргын суудлын төлөө ийм хүчтэй тэмцэл өрнөж байгаа хэрэг.  
Ё.Энхтөр, Г.Баатар­сайхан, өөр хэн хэнийг ч юм бэ ажлаас нь халснаар асуудал шийдэгдэхгүй. Харин мөсөн уулын орой цухуйдаг шиг маш олон бульхай будилааныг ил­рүүлж, ганц агаарын тээв­рийн компаниа аврах их ажлын эхлэл болог гэж найднам.
А.АЛТ  

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

baidag l zvil 2010-05-28 86.147.80.42

Lodond shine jiliin umnu nileen hed honog metronii ajilchid ni ajil hayjtsalingaa nemvvldgiig vzlee bvr yg zul sariin umnuh 3 udur bas shine onii umnuh heden udur shv ene bol baidag l asuudal shv dee ardchilal bgaa l bol ajilj bgaa hvmvvs ch tvvniig edleh erhtei gants vilchlvvlegch l ardchilsan erhtei bn gej vgvi bizdee?

Avatar

Зочин 2010-05-28 122.201.20.66

ENE SALBARIIG HARIUTSAJ BAIGAA SAID BAT TULGA YU HIIJ BAINA MUN L ULSIIN HURUNGUUR GARAA UGAASAAR HUVIIN ERH ASHIGAA HUUSUUR BAINAUU

Avatar

zochin 2010-05-28 203.91.112.13

MIAT-d ajilladag hvmvvs ta nartai adikhan l hvn sh dee

Avatar

oyutan 2010-05-28 202.170.80.45

say yaponoos hun teeberlehdee mait ystoi unen dur turuhuu haruulsan daaajilchid ni gej abah yum baihgui eeshuud biznes hiisen shuu deetend baisan 2 3 nuhur bol sain mungu hiisen deeyalanguya ter MARGAD gedegulaan tsagaan ajillaj bailaa

Avatar

oyutan 2010-05-28 202.170.80.45

say yaponoos hun teeberlehdee mait ystoi unen dur turuhuu haruulsan daaajilchid ni gej abah yum baihgui eeshuud biznes hiisen shuu deetend baisan 2 3 nuhur bol sain mungu hiisen deeyalanguya ter MARGAD gedegulaan tsagaan ajillaj bailaa

Avatar

zochin 2010-05-28 202.170.68.30

Ene n**** gej-iin setgegdliig unshaad ee zailuul daa l gehees
Shagnalaas ch gesen tatvar avdagiig medehgui baihyg bodohod shagnuulj uzeegui busdaas iluu yum hiij giiguuleegui geltei Uilchlegch naryn tsarai zusnii huvid bol Korean Air-iin uilchlegch ohidoos MIAT-iin uilchlegch emee nar hamaagui tsarailag yum bilee shuu Deer ni nemj helehed ongotsny uilchlegch bol miss bish shaardlagatai ued zorchigchiin amiig avrah turshlagatai ajiltan shuu Emee chini chamaig avarch huvi zayany shogloom boloh vii

Avatar

Зочин 2010-05-28 180.235.181.105

Companiinhaa udirdlagiin tuvshind l alban tushaaliin tuluuh temtsel il dald mungu iddeg geh met asuudal baigaad bna Ternees bish yag nisleg uilchilgee tal deeree MIAT sain shdee Ter unetei luxury nisleguudiig medeej yaaj guitsehev Gehdee manai ongotsnii uilchilgee zan haritsaa ene ter ni gadnii olon avia comapniinhaas hamaagui sain baidag Bi huvidaa MIAT-aar uilchluuleh durtai

Avatar

n**** gej 2010-05-28 59.85.226.193

n**** gej estoi munguur hoshnogoo archij baigaa garuud daa ulsad tatvar tuluhuusuu zailshiigeed uursdiiguu aimaar ih undur shagnadag garuud daa dandaa ah duu naruud um chine argagui dee arhidalt bol bur avah yum baihgui ee heden tsarai muutai yilchlegch nariig ni ee zarim shal hogshin emee ch baih shig chaavaas buhel buten ulsiin nuur tsarai bolj baij ichmeeree er aimaar daa hool ni gehed zarimdaa uner orson hool baidag shdee l***r l***r

Avatar

Зочин 2010-05-28 122.201.18.128

evii de evii yu ch uzeegvi hunii l heldeg ug ba amerika evropiin agaariin kompaniudaar uilchluuleed uzeesei bilee tend bur chagvants nar uilchileed hooni tuhai bur surag ch bhgvi shdee harin uilchlegch nar chinii nudiig baysgah gej bish humuusiin ami nasig tav tuhtai baidlig hariutsaj yvdag ym

Avatar

Boing 2010-05-28 202.55.191.22

Chamaig MIAT-n ongostoor nis gej hen guigaav Aeroflotiin ongotsooroo niseed hamag umaa aldaad hoolnii hordlogo bolohiig erooe

Avatar

Зочин 2010-05-28 202.170.85.9

bi yamar bainga gadagsha niseh bish niseh uede ali boloh miatar nisehig boddog yahav mongol hun mongol companyda gesen uudnes bdag lda gehde miat uilchilge muu odo bur naidvargui bolj baih shig bna odo yahav teged korean air air chinadad baihas odo yahavde bodit baidal l iim bna

Avatar

Зочин 2010-05-28 182.160.43.231

yag ynen tegeed ereeneer damjaad irsen chine butsah bsan biletnii munguu abaya getel uguhgui bna ajiltai hund ter ongotsiig ni huleegeed tend bgaad bj chadahgui ni bidnii buruu bolood hohiroh uu yadaj ticketnii munguu abmaar bn miat arai dendej bn

Avatar

Бээжинд саатагсад ямар байдлтай байв? 2010-05-28 57.250.231.247

Дэлхийн өнцөг булан бүрээс эх орноо зорьсон монголчуудын нэг хэсэг Хятад улсын Бээжин хотноо МИАТ ХК ны 5 сарын 25 26 27 ны нислэг хүлээн хүнд байдалд нөхцөл байдлыг ойлгон тэвчээртэй хүлээж байна Өдөр ирэх бүр дунджаар 150 зорчигч нэмэгдэж байгаа нь байдлыг улам хүндрүүлж байгааг та бүхэн ойлгож байгаа биз ээ
Өнөөдрийн байдлаар 2010 оны 5 сарын 27нд 403 хүн хүлээж байгаагаас 130 хүн Эрээн хотоор дамжин явах замыг сонгосон хэдий ч эх орондоо очиж чадаагүй мэдээлэл ирсэн МИАТ ХКны Бээжин дэх ажилтанууд аль болох боломжоороо биднийг сэтгэл санаагаар дэмжиж байгаа боловч асуудлыг яаралтай шийдэхгүй бол байдал улам хүндэрч байна Энд гадаад дотоодын зорчигчид нийлсэн 273 хүн байгаагаас биеийн байдал маш хүнд хагалгаанд орсон хүн 2 жирэмсэн хүн 1 хүчил төрөгчийн дутагдалтай 1 эмчилгээ хийлгэж байгаа 3 0-2насны нялх хүүхэд 15 2-6 насны хүүхэд 13 өндөр настай даралт ихтэй 50 гаран хүн байна Мөн 2 хүний шарил хүлээгдэж ар гэрийнхэн нь хүний нутагт уйлалдан өдөр бүр асар их зардлаар маргааши

Avatar

Yaanaa 2010-05-28 202.170.64.41

Zugeer l ichmeer um neg tusgaar togtnoson uls geed bgaan shuu

Avatar

Ayushaa chi shuu 2010-05-28 76.100.55.113

Amjilt husie Olon jil HOYO 2 t daragdaj yavsan shuu C chekiig udirdaad hiilgeh khun chamaas oor baihgui ee angart

Avatar

bi nisehguieee 2010-05-28 202.179.8.28

humuusee bi l lav MIAT-aar ger bul ur huuhed buh hunee uunees hoish nisgehee bolilloo estoi amia bodoh mini aimshigtai yum ba ymartaa Korea mergejiltnuud manai ongotsond batalgaa gargaj ugch nislegt gargahiig zuvshuuruhgui baina gehevdee Uheie gevel MIAT-aar nis uur hurvel MIAT-aar nismer gej haraah boljdee he he

Avatar

zochin 2010-05-28 58.141.253.65

bi anhnaasaa l MIAT-aar nisej bgaaguiugn nisehiig husdegdaanch manaih naidvargui aimaar ulsodoo bolj bga yavdliig l har daaend zuvhun alban tushaaliin tuluuh l dain bolj bnmgl eruusuu hun ardaa bodohgui zuvhun uursdiin harmaagaa l tuntiilgehee bodoh yumdaaiim bval yaj uls oron hugjihuv deearai ch deehumuus mini naana tsaan tavan tsaas harj bhaar amid yavah batalgaagaa bodood miataar bitgii niseeongotsn unahad uu dalavchn 7hon sm tsoortsiin bnlee ternees bolj osol garsaan gej helj medeh l garuud bntehed busad ornii tom tom airlink companyid yamar geechhariutslaga mash undur bdagmanaid tiim hariutslaga gej algaaMIAT-aar b** nisee

Avatar

Sanaa zovchihloo 2010-05-28 203.206.186.97

Unuudur MIAT margaash ylsiin turiin geh todotgoltoi byh gazar iim baidald orohod belen bolson bgaa shyyAnhaar

Avatar

Зочин 2010-05-28 203.91.117.3

jinkhene ukher mongol 7 -khon cm l tchoorson shuu dee ha ha ha mashin shig ee bodchikhoj ee yostoi mal miat -aar b** nis

Avatar

zahiral 2010-05-28 202.30.207.106

Say ogtsorson MIATiin zahiralch avilgal avagch say shineer bolson zahiral n tuunees aimar avilgal avagchj odo yaana daa mglchuud maani ene nam nutag gej biyee demjij tenegthee boliosoo chadvartai hunee demjeesee

Avatar

Зочин 2010-05-28 202.180.220.220

Hen ch nisehgui baihaa hen uhehiig bodoh um be gadaadiin manager irvel yu um be gehees ted ni tsud oirtolt surduulge tusgaarlan togtson baidliig arilgaj chadna es bol mongol hun tavihaar alsuuraa bugd l hamaatan sadan aimag goliinhon bolj huviraad evlerch orhidog tegeed bid l hohirno

Avatar

HAHAh 2010-05-28 122.162.122.224

1t bi ch gesen nisehgu ee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж