Cпорт наадмын бүртгэл үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2013.04.04-нд нийтлэгдсэн

Cпорт наадмын бүртгэл үргэлжилж байна

Хөдөлмөрийн
гавьяаны улаан тугийн одонт, Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Дорнод
аймгийн спортын анхдугаар их наадам дөрөвдүгээр сарын 13, 14-нд
Буянт-Ухаа биеийн тамир, спортын ордонд болно. Тус наадам нь сагсан
бөмбөг, волейбол, шатар, ширээний теннис гэсэн спортын дөрвөн төрөлд
аваргуудыг тодруулах бөгөөд тамирчид 1980-аас доош, 1981-90, 1991-2000,
2001-ээс дээш гэсэн дөрвөн насны ангилалд өрсөлдөх юм.

Дорнодчуудын спортын анхдугаар их наадамд тус аймгийн харьяат уугуу иргэд, оюутан залуус, үе үеийн төгсөгчид оролцох ажээ.

Наадмын
бүртгэл Спортын төв ордны нэгдүгээр давхарт хүндэт зочдын өрөөнд
үргэлжилж байна. Тэмцээний техникийн зөвлөгөөн дөрөвдүгээр сарын 6-нд
буюу бямба гаригт 14.00 цагт Спортын төв ордонд болно.

Дорнодчуудын
спортын анхдугаар их наадмыг Дорнод нутаг спортын холбоо, Монголын
спортын сэтгүүлчдийн холбоо, Дорнод аймгийн оюутан залуучуудын нэгдсэн
холбоо хамтран зохион байгуулж, “Дорнод нутаг” клуб, “Нарантуул трейд”
ХХК, “National times news” медиа группийн хамт олон ивээн тэтгэж буй
ажээ.

Наадмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 96961155 утсаар лавлана уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж