Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 20 дугаар зүйлд “Комисс нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаар жил бүрийн эхний улиралд багтаан Улсын Их Хуралд илтгэнэ” гэж заасан байдаг. Үүний дагуу "Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 12 дахь илтгэл"-ийг маргааш буюу дөрөвдүгээр сарын 05-нд УИХ өргөн барихаар болжээ. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс энэ удаа “Уул уурхай ба Хүний эрх”, “Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн төлөв байдал”, “Бэлгийн цөөнхийн эрхийн хэрэгжилт”, “Олон улсын хүний эрхийн байгууллагуудын зөвлөмжийн хэрэгжилт” гэсэн дөрвөн бүлэг бүхий илтгэлийг бичиж, шийдвэр гаргуулахаар хэд хэдэн зөвлөмжийг УИХ-д хүргүүлэхээр болсон байна.
М.НАРАН