Оскар Писториус бэлтгэлдээ гарчээ

Хуучирсан мэдээ: 2013.04.04-нд нийтлэгдсэн

Оскар Писториус бэлтгэлдээ гарчээ

Найз бүсгүй Рива Стэнкампыгаа хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж буй
паралимпийн алдарт тамирчин Оскар Писториус бэлтгэлдээ дахин гарчээ.

Гуравдугаар сарын сүүлчээр шүүхээс түүнийг гадаадад болох уралдаан
тэмцээнд тусгай хараа хяналт дор оролцохыг зөвшөөрсөн юм. Эх орондоо
Ерөнхийлөгчөөсөө илүү нэр хүндтэй гэгдэж байсан тамирчин найз бүсгүйгээ
дээрэмчин хэмээн эндүүрч хөнөөсөн хэмээн мэдүүлсээр байгаа билээ. Гэвч
нотлох баримтаар бол тэрээр найз бүсгүйгээ санаатайгаар хөнөөсөн байж
болзошгүй байгаа юм.

Оскар Писториус хэдхэн хоногийн өмнө дасгалжуулагч Эмпи Лоутайгаа
уулзаж, бэлтгэлдээ гарахаар шийдсэн байна. Гэхдээ түүнийг ямар тэмцээнд
хэзээ оролцохыг одоогоор тодорхой зарлаагүй байна.

Р.ГЭГЭЭ
Эх сурвалж: www.NEW.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж