“Өглөөний шинэ санаа”-нд Н.Удвал оролцоно

Хуучирсан мэдээ: 2013.04.04-нд нийтлэгдсэн

“Өглөөний шинэ санаа”-нд Н.Удвал оролцоно

“Өглөөний шинэ санаа” уулзалтад Эрүүл мэндийн сайд Н.Удвал оролцоно.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал маргааш 8:20-10:00 цагт Шинэчлэлийн Засгийн газрын цахим хуудсан дахь холбоосоор иргэдтэй цахимаар холбогдох юм байна.

Өмнө нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эрчим хүчний сайд М.Сономпил, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Ч.Сайханбилэг нар оролцоод байгаа юм. Тэгвэл энэ долоо хоногийн уулзалтад Эрүүл мэндийн сайд оролцохоор болжээ.

Уулзалтын үеэр та бүхэн Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн “Эрүүл чийрэг Монгол хүн” хэсгийн хүрээнд хийгдэж буй ажлын талаар санал, хүсэлтээ илрэхийлж болно. Мөн эрүүл мэндийн шинэчлэлтэй холбоотой асуултаа www.zasag.mn/live холбоосоор холбогдож мэйл, мэссэнжэр, фэйсбүүк, твиттерээр илгээж, хариулт авах боломжтой аж.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж