Мадонна охидын боловсролд тусална

Хуучирсан мэдээ: 2013.04.04-нд нийтлэгдсэн

Мадонна охидын боловсролд тусална

“Улаан ширээний ард суугаа гурван эмэгтэй” зургийн хэсгээс, Фернан Леже

Дуучин Мадонна хувийн цуглуулгаасаа Фернан Лежегийн зурсан уран зургийг худалдаж, орлогыг Афганистан, Пакистан дахь охидын боловсролд зориулан хандивлахаар болжээ. “Улаан ширээний ард суугаа гурван эмэгтэй” хэмээх энэ зургийг Мадонна 20 гаруй жилийн өмнө авсан гэнэ. Энэ бүтээлийг “Sotheby’s”-ийн дуудлага худалдаагаар ирэх тавдугаар сарын 7-нд худалдахаар төлөвлөжээ. Шинжээчид уг зургийг 5-7 сая ам.долларын үнэ хүрнэ гэж таамаглаж байна.

Дуудлага худалдаанаас олсон ашгийг Мадонна “Ray of Light” хэмээх өөрийн үүсгэн байгуулсан санд хандивлах аж.

“Улаан ширээний ард байгаа гурван эмэгтэй” гэх зургийг Францын абстракт зураач Фернан Леже 1921 онд зурсан байна. Мадонна 1990 онд дуудлага худалдаанаас уг зургийг авчээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж