Парагвайн тэргүүн Чавесийн үхлийг аз гэж нэрлэв

Хуучирсан мэдээ: 2013.04.04-нд нийтлэгдсэн

Парагвайн тэргүүн Чавесийн үхлийг аз гэж нэрлэв

Парагвайн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Федерико Франко  Венесуэлийн тэргүүн Уго Чавесийн үхлийг “ид шид” хэмээн нэрлэсэн тухай Латин Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд лхагва гаригт мэдээлжээ.

Фото: Rambler

“Ноён Чавес газар дэлхийгээс алга болсон нь аз юм. Учир нь тэр миний улс оронд олон муу зүйл хийсэн” гэж Мадридад болсон чуулга дээр Франко хэлжээ. Түүний хэлснээр, Чавес “Парагвайн ард түмний арми” гэх босогчдын хөдөлгөөнийг дэмжиж байсан учраас тэр бүлэглэлийн хүн хулгайлах, хөнөөх хэргийн хариуцлагыг хүлээх учиртай аж.
 
Хоёр орны харилцаа нь Парагвайн ерөнхийлөгч Фернандо Лугог “өөрийн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж чадахгүй байна” хэмээн 2012 онд огцруулсны дараа бараг зогсчээ. Тэр цагаас төрийн тэргүүний үүргийг шинэ сонгууль явагдтал дэд ерөнхийлөгч Франко гүйцэтгэж байгаа юм. Тэр шийдвэрийг олон орнууд шүүмжилж байснаас Чавес улам цаашлуулан Парагвайн дипломатуудыг нутгаасаа явуулсан байлаа. Чавес мөн нефть нийлүүлэхээ зогсоожээ.

Венесуэлийн Гадаад явдлын яамны тэргүүн Элиас Хауа Франкогийн хэлснийг эрс шүүмжлэн түүнийг Латин Америкийн хамгийн сүүлчийн самуун дэгдээч гэж нэрлэжээ. “Энэ улс төр, хүний шаар болсон Франко түүхэн аварга ”команданте”-гийн дурсгалыг хөндөх эрхгүй” гэж Хауа хэлжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж