Хуучирсан мэдээ: 2013.04.04-нд нийтлэгдсэн

“Үндэсний шуудан” сонины 2013 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн №074 /1713/ дугаарт нийтлэгдсэн ““Бриджийн” байлдан дагуулалт” нийтлэлд Уул уурхайн сайд Д.Ганхуягийг ор үндэсгүй гүтгэсэн гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Тус нийтлэлд “Д.Ганхуяг сайд Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн айлчлалын үеэр “Япончуудыг “Оюутолгой” төсөлд оролцохыг урьсан, “Монголын Засгийн газар “Рио Тинто”-г тоглоомноос шахаж, тэр орон зайнд Японы хөрөнгө оруулалтыг татах сонирхолтой байгаа” гэж хэлсэн гэх мэдээлэл байна” гэжээ. Энэ нь ямар ч ор үндэсгүй худал мэдээлэл бөгөөд Уул уурхайн сайд Д.Ганхуяг ийм зүйл яриагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Иймд танай сонин Монгол Улсын Уул уурхайн сайдыг ор үндэсгүй гүтгэсэн нийтлэлдээ нэн даруй залруулга гаргахыг хүсч байна.

Энэ гүтгэлэг нь Монгол Улсын уул уурхайн салбар, улмаар Монгол Улсын үндэсний эрх ашигт ноцтой хохирол учруулж болзошгүй, хариуцлагагүй үйлдэл болсон гэж үзэж байна

УУЛ УУРХАЙН ЯАМ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж