Келли Брук “Prada tote”-ийн цүнхээр гангарав

Хуучирсан мэдээ: 2013.04.04-нд нийтлэгдсэн

Келли Брук “Prada tote”-ийн цүнхээр гангарав

Шоу бизнест амжилттай яваа оддын нэг Английн нэрт загвар өмсөгч, жүжигчин Келли Брук алдартнуудын шоу гэгддэг “Celebrity Juice”-ийн ээлжит дугаарын бэлтгэл ажилдаа ороод байгаа гэнэ.

Стиль имиж гаднах дүр төрхөөрөө хэзээд олны анхаарлын төвд байдаг өдгөө 33 настай Келли өчигдөр Лондоны гудамжаар явж байх үеэрээ гэрэл зурагчдын дуранд ийнхүү өртсөн байна.

Энэ үеэр тэрээр дур булаам загвартай “LBD”, “Prada tote”-ийн улаан өнгөтэй гар цүнхээр гангарчээ.

Тэрээр ямар ч үед донж маягийг нь олсон хувцаслалтаараа гайхагддаг нь түүний үргэлж телевизийн шоу хөтөлдөг ажлын шаардлагатай нь холбоотой бололтой.

Дотуур хувцасны рекламанд тоглож багагүй шүүмжлэлд өртөөд байсан тэрээр Лондонд арван насаар дүү найз залуу Дэннигийн хамт 2.4 сая ам долларын үнэтэй Темза мөрний ойролцоох хувийн байшиндаа амьдардаг гэнэ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж