Гарц үг: Эдийн засгаа солонгоруулъя

Хуучирсан мэдээ: 2013.04.04-нд нийтлэгдсэн

ГАРЦ ҮГ

Гарц үг: Эдийн засгаа солонгоруулъя

С.Баяр

Санжаа

Баяр

Монгол Улсын Ерөнхий сайд асан

"Монгол Улс маань нэг цул юм. Ардчилсан Намын Монгол Улс, Ардын Намын Монгол Улс гэж байхгүй. "Би бүгдийг хуу шинэчилнэ. Тэр зуур чи наанаа байж бай" гэх байдлаар хандвал юу ч бүтэхгүй. Нийгмээ бүхэлд нь хамарсан томоохон шинэчлэл үнэхээр хийх гэж байгаа бол дангаараа биш, хамтаараа зүтгэж байж л амжилт үзнэ. Өөр арга байхгүй. Энэ бол миний итгэл үнэмшил. Ганц минийх ч биш гэдэгт бат итгэж байна." Ерөнхий сайд асан С.Баяр гэдэг хүнийдалайн чанадаас өгсөн ярилцлага олон хүний анхаарлыг татлаа. Олон ч гаргалгаа дагууллаа.

Б.Жаргалсайхан

Б

Жаргалсайхан

БНН-ын дарга

"Нэг тонн нүүрс уурхайн аман дээр 250 ам.долларын үнэтэй байна. Гэтэл самнасан ноолуур нэг тонн нь 120 мянган ам.доллар шүү дээ. Ийм үнэ цэнэтэй газар дээрх алтаа түүхийгээр нь хэн дуртайд нь өгөөд байна. Маш өндөр технологийн үйлдвэр бариад ноолуураа эцсийн бүтээгдэхүүн болговол бид ойрын арван жилд гурван тэрбум ам.доллар олох боломжтой."

"Буян"-гийн Жагаа хэмээн олонд танигдсан энэ хүн насаараа ноолуурын бизнес хийж яваа. Өнгөрсөн Баасан гаригт "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа өнөөгийн эрх баригчдын дэвшүүлэн тавьж буй дан ганц уул уурхайгаас хамаарч буй Монголын эдийн засгийг өөрчлөх, "эдийн засгаа солонгоруулах" бас нэг гарцыг санал болгожээ.

З.Энхболд

З

Энхболд

УИХ-ын дарга

"Эдийн засгийн бусад салбарыг Канадын жишгээр анхнаас нь дэмжихгүй бол хөл дээрээ босохгүй. Жишээлбэл, ноолуурын салбар байна. Бид түүхий ноолуурын экспортоороо дэлхийд хоёрт ордог ч ноолууран бүтээгдэхүүний экспортоороо хоёрт орж чадахгүй байна. Тиймээс ноолууран бүтээгдэхүүн гадагш гаргах гэрээ хийчихсэн компаниуддаа боломж олгож тухайн оронтой нь тохирч байх хэрэгтэй. Япон Улстай "Танай Комацу брэндийг чинь авлаа, одоо 500 мянган ширхэг ноолууран цамц амвна шүү" гэх мэтээр бизнесийн орчинг нь нээх шаардлагатай."

УИХ-ын дарга З.Энхболд АНУ, Канадаар айлчлал хийгээд ирснийхээ дараа өгсөн ярилцлагадаа ийн дурджээ. Дээр дурдсанчлан "эдийн засгийн солонгоруулах" нэг гарц энэ юм. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж