Шварценеггер залуу насаа дурсав

Хуучирсан мэдээ: 2013.04.04-нд нийтлэгдсэн

Шварценеггер залуу насаа дурсав

Калифорни мужийн захирагч асан “Терминатор” Арнольд Шварценеггер саяхан кино урлагт ид гялалзаж явсан үеийг нь сануулах өөрийнх нь гэрэл зурагтай нэгэн барилгын дэргэд зогсон зургаа авахуулжээ. Энэхүү барилга нь Лос-Анжелосын “Muscle Beach”-ийн ойролцоо орших гурван давхар, үйлчилгээний зориулалттай энгийн нэгэн барилга бөгөөд нэрт жүжигчний 1970-аад онд авахуулсан зургийг ийнхүү зурсан байна.

Өдгөө 65 настай кино од тэрээр өөрийнх нь олон жилийн өмнөх үеийг санагдуулам уг барилгын дэргэд авахуулсан зургаа өчигдөр Instagram-даа тавьсан аж. Энэхүү зураг нь Шварценеггерийн 1970 онд дэлхийн бялдаржуулах урлагийн мэргэжилтэн, багш Жое Уайдерийн хамт авахуулсан зураг бөгөөд өмнө нь хэвлэл, сэтгүүлд нэг бус удаа гарч байсан хэмээн эх сурвалжууд мэдээлжээ.

Э.АНХТУЯА



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж