Л.Солонгын хүслийн бороо удахгүй шивэрнэ

Хуучирсан мэдээ: 2013.04.04-нд нийтлэгдсэн

Л.Солонгын хүслийн бороо удахгүй шивэрнэ

Болгарын Хөгжмийн дээд сургуульд дуурийн дуулаач мэргэжлээр суралцаж буй Л.Солонго уран бүтээлийн анхны цомог “Хүслийн бороо”-гоо өлгийдөж авахаар бэлтгэж байна. СУИС-ийг ардын жүжигчин А.Долгорын удирдлага дор төгсөөд хоёр жил болсны дараа тус улсад суралцахаар одсон тэрбээр эх орондоо байхдаа цомогтоо багтаах уран бүтээлүүд дээр сайтар ажилласан юм билээ. Болгарт очсон даруйдаа үргэлжлүүлэн зүтгэсээр эдүгээ сонсогчдод хүргэх гэж буй аж. Цомогт яруу найрагч М.Хүрэлсүхийн шүлгээр хийсэн дуунууд олон. Тухайлбал өнгөрсөн “Морин хуур” наадмын гран при шагнал хүртсэн, төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав хөгжмийг нь бичсэн “Аминаас үнэтэй монгол” дууг дурдаж болно. Хөгжмийн зохиолчдоос урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Сангидоржийн “Өрлөг ижий говь”, “Бүүвэй ээж” зэрэг бүтээл ч бий юм билээ.

Дуучин Л.Солонго цомгийнхоо нээлтийг ирэх сарын эхээр эх орныхоо нийслэлд хийх бөгөөд дууны уран бүтээлчид болон сэтгүүлчдийг урихаар төлөвлөжээ.

О.САЙХАН

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж