Төгөлдөр хуурч Б.Оюу, морин хийлч Ц.Бэхбат, хийлч Д.Галбадрах нар хамтран сонгодог хөгжмийн тоглолт хийхээр болжээ. “Classical trio concert” буюу “Сонгодог гурвал тоглолт” нэртэй тоглолтоо тэд энэ сарын 11-нд ДБЭТ-т хийхээр бэлтгэл ажилдаа оржээ. Эдгээр уран бүтээлчид тоглолтондоо АНУ-ын нэрт удирдаач Брэд Коиэрийг урьж, Ж.Вердийн “La forza del destino” оркестарын бүтээлийг удирдуулахаар болсон байна. Гурван уран бүтээлч Хөгжим бүжгийн коллежийн нэг ангийн оюутнууд бөгөөд 19-р зууны үеийн суут хөгжмийн зохиолчид болох Ц.Мендельсоны “Гурвал №1”, Л.Бетховены “Гурвалд зориулсан концерт” зэрэг дэлхийн сонгодог бүтээлүүдийг тоглох ажээ.
Тоглолтын тасалбарыг “Hi-Fi Records”-оор борлуулж байгаа бол суудлын зэрэглэлээсээ хамаараад тасалбарын үнэ 30, 50, 70 мянган төгрөг аж.
Т.ДАРХАН