
FIBA Europe-с зохион байгуулдаг дасгалжуулагч бэлтгэх 3 жилийн хугацаатай сургалтанд 2 дасгалжуулагч сонгон шалгаруулж явуулахаар болсон байна. Энэхүү сургалт энэ онд эхэлж 2015 оныг дустал үргэлжлэнэ. Сургалттай холбоотой бүхийл зардлыг МСБХ 100% хариуцхаар шийдвэрлэжээ.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД ОРОЛЦОГЧДОД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- 25-30 насны эрэгтэй дасгалжуулагч
- Англи хэлээр чөлөөтэй ярьж, бичдэг байх
- Сагсан бөмбөгийн дасгалжуулагчийн чиглэлээр их дээд сургууль дүүргэсэн. Эсвэл тодорхой хэмжээнд сургалт семинарт хамрагдсан байх.
- Сагсан бөмбөгийн секц, дугуйлан, клуб, баг дасгалжуулж байсан туршлагатай
- Цаашид сагсан бөмбөгийн дасгалжуулагчийн чиглэлээр тогтвортой ажиллах
МОНГОЛЫН САГСАН БӨМБӨГИЙН ХОЛБОО