Сэтгэл зүйч, ховсчин, Анагаах ухааны доктор Д.Эрдэнэбаатар “Далд ухамсараа идэвхжүүлэн амжилтанд хүрэх нь” сэдэвт лекцээ энэ сарын 6-нд МЗХ-ын хурлын танхимд 15 цагаас уншихаар болжээ. Тэрээр “Ариусахуйн ертөнц” сэтгэл заслын эмнэлэгт ажилладаг ба тус эмнэлэгээс “Зорьсондоо хүрдэг Монгол хүн” хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн эхний томоохон ажил энэ ажээ. Лекц “Далд ухамсараа идэвхжүүлж амжилтанд хүрэх ухаан”, “Далд ухамсартайгаа харилцан нөөцүүдээ дайчилж сурах нь”, “Өөрийгөө ховсдож сурах нь”, “Ховсын үзүүлбэр” гэсэн хэсгээс бүрдсэн байна. “Далд ухамсараа идэвхжүүлэн амжилтанд хүрэх нь” лекцийн тасалбарын үнэ 15 мянган төгрөг ажээ.
Т.ДАРХАН