УИХ дахь МАН-ын бүлэг 14.00 цагт хуралдахаар болжээ. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр маргааш хаврын чуулган эхлэх гэж байгаатай холбогдуулан МАН-аас Засгийн газрыг огцруулах хүсэлт гаргах талаар, мөн хаврын чуулганаар хэлэлцэх асуудал болон цаг үеийн асуудлаар хуралдахаар болжээ.
МАН-ын гишүүд хаврын чуулгантай зэрэгцүүлэн Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийхээр болсон билээ.
Ш.ЧИМЭГ