П.Жимсээ “Таван эрдэнэ”-ийг эгшиглүүлнэ

Хуучирсан мэдээ: 2013.04.04-нд нийтлэгдсэн

П.Жимсээ “Таван эрдэнэ”-ийг эгшиглүүлнэ

Монголын радиогийн “Малчин” нэвтрүүлгийн сүлд дуу болох “Таван эрдэнэ” дууг мэдэхгүй Монгол хүн гэж үгүй. Б.Лувсандоржийн шүлэг, З.Батсүхийн аялгуугаар бүтэж ЦДБЭЧ-ын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Д.Тунгалаг анх амилуулсан “Таван эрдэнэ” хэмээх уг гайхалтай дууг өнөө цагт үед дуучин П.Жимсээ дахин сэргээн дуулсан. Харин дуучин П.Жимсээ “Таван эрдэнэ” дуугаар нэрлэсэн анхны бие даасан тоглолтоо ирэх тавдугаар сард тоглохоор болжээ. Түүний тоглолтод Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар, Г.Мэнд-Оёоо, Ч.Сангидорж, Соёлын тэргүүний ажилтан Б.Пүрэвсүрэн, Т.Найданжав, Л.Төмөрбат, Н.Баянмөнх нарын хөгжим, яруу найргийн сор болсон бүтээлүүд эгшиглэх аж.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж