Тэрбээр гуравдугаар сарын 30-ны орой гэртээ орж ирмэгцээ юун түрүүн зурагтаа асаажээ. Гэхдээ зурагтаар юу гарч байгааг анзаарсангүй. Удаа ч үгүй байтал утас нь нь хангинаж, “Та өнөөдрийн ХасЛоттоны азтан боллоо. Таны нэр хэн бэ… Та энэ студид байгаа автомашиныг хожлоо…” гэж хөтлөгч хэлэх нь тэр. Бүсгүй гэнэтийн мэдээнд гайхширч, МҮОНТ-ийн эфирээр орон даяар шууд явж буй “ХасЛотто” аяны тохирол тааруулах нэвтрүүлэгтэй холбогдоод байгаадаа итгэж ядсан гэнэ. Бүр ч итгэмээргүй дараагийн мэдээ нь гэвэл тэрбээр “ХасЛотто”-гийн автомашины азтан болсноос гадна бас “Нэг сая төгрөг”-ийн азтан болсон байжээ. Харин энэ талаар ХасБанкны салбар дээр очсон хойноо сонсчээ. Ийнхүү давхар давхар аз нь гийж, лоттоны тохирлоор нэгэн зэрэг автомашин ба сая төгрөгийн шагнал атгасан бүсгүйг Ц.Сайнжаргал гэдэг юм байна. Тэрбээр Архангай аймагт амьдардаг, “GMB” компанид нягтлан бодогчоор ажилладаг. Ам бүл дөрвүүлээ амьдардаг тэднийх саяхан зээтэй болсон гэнэ.
Харин ХасБанктай холбогдсон харилцаа нь сүүлийн 10 жилийн түүхтэй. Алба, амины бүхий л гүйлгээ, шилжүүлэг, харилцах, хадгаламжаа тус банкинд даатгасаар удаж байгаа аж. Хадгаламж эзэмшигчдийн дунд сар бүр тохирол тааруулдаг лоттоноос автомашин, нэмээд нэг сая төгрөг хожно гэж ерөөсөө төсөөлж байгаагүй гэнэ. ХасБанкинд хадгаламжийн данстай олон мянган харилцагчдын зарим нь өөрийгөө азтан болно гэдэгт итгэдэггүй байх л даа. Гэхдээ л найдвар тавьж лоттоны тохирол тааруулах өдрийг хүлээдэг байж таарна.
ХасБанкны ХасЛотто аян анх 2011 оны 12 дугаар сарын 1-нд эхэлж байсан бол одоо хоёр дахь жилдээ үргэлжилж сүүлийн 16 сарын турш азтануудаа шалгаруулж байгаа. Өнгөрсөн гуравдугаар сарын азтан шалгаруулах тохирол 30-ны үдэш Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизээр үзэгч, харилцагчдад хүрч 10 харилцагч тус бүр нэг сая төгрөг, нэг харилцагч гадаадад аялах эрх, мөн супер шагнал болох автомашины азтанууд тодорсон юм. Тэд өчигдөр шагналаа гардан авлаа.
Энэ удаад Архангай салбарын харилцагч Ц.Сайнжаргал автомашин болон сая төгрөгийн азтан болсон бол харилцагч Ж.Дэлэг аяллын азтанаар тодорсон. Мөн Ирээдүйн саятан хадгаламж эзэмшигч 5 настай Б.Даваадорж болон харилцагч Б.Туяацэцэг, Б.Сэлэнгэ, А.Хонгорзул, Д.Бямбасүрэн, М.Одончимэг, Ш.Баасанжав, С.Лхамсүрэн, Н.Сүрэн нар сая төгрөг хожиж шагналаа гардан авлаа.
ХасЛотто 2-ын шалгаруулалт сар бүр явагдах бөгөөд сар бүр 10 саятан, 5, 7, 9, 11-р саруудад автомашин, 6, 10, 12-р саруудад байр, 8-р сард сургалтын төлбөрийн азтан шалгаруулна. Тавдугаар сарын 30-нд Диснейлэндийн 10 азтан шалгарах тул харилцагч та хүүхдийнхээ хадгаламжинд 20,000 төгрөг нэмээд ХасЛоттод оролцох боломжтой болох юм.