Түүх, соёлын өвийг хамгаалахад анхаарав

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

Түүх, соёлын өвийг хамгаалахад анхаарав

Түүх, соёлын өвийг хамгаалахад анхаарав
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр Бурхан багшийн их дүүчин билигт сайн өдөр зарим бурханы шашны хийд, музейн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Засгийн газрын түүх соёлын дурсгалыг хадгалж хамгаалах, сэргээн засварлах бодлогын хүрээнд зарим бурханы шашны хийд, музейн удирдлагуудад түүх, соёлын дурсгалуудыг сэргээн засварлах, тэдгээрийн хадгалалт хамгаалалтын аюулгүй нөхцлийг хагахад нь зориулж улсын төсвөөс хийх хөрөнгө оруулалтын батламжийг нь гардуулан өглөө.
Үүнд Богд хааны ордон музейн барилгын цахилгааны шугам сүлжээг шинэчлэхэд 80 сая төгрөг, Амарбаясгалант хийдийн барилгын дээврийн их засвар хийхэд 80 сая төгрөг, Чойжин ламын сүм музейн барилгын цахилгаан монтажны их засварт 30 сая төгрөг, Гандантэгчилэн хийдийн барилгын цахилгаан монтажны засварт 40 сая төгрөг, Ванган хүрээний хийдийн Их Цагаан суваргыг сэргээн засварлахад 40 сая төгрөг, нийт 270 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг тус тус хуваарилан олголоо.
Гадаад дотоодын жуулчид, зочид гийчдийн саатан сонирхдог дээрхи музей, түүх соёлын барилга байгууламжуудад сүүлийн арав гаруй жил дорвитой засвар хийсэнгүй иржээ. Ерөнхий сайд батламжийг гардуулан өгөхдөө “Түүх, соёл зашил, соёлын өвөө хадгалж хамгаалах ажилд төрийн дэмжлэг, ялангуяа эдийн засаг, санхүүгийн дэмжлэг зайлшгүй байх шаардлагатай.
Үндэсний зан заншил, түүх, соёлын өвийг хадгалан хамгаалж, олон нийтэд хүртээмжтэй болгох нь ирээдүй хойч үеийн төлөвшил, ёс зүйд чухал үүрэг гүйцэтгэх болно. Мөн Монгол Улсыг гадаадын жуулчин, зочин гийчдэд таниулах нэрийн хуудас болсон дээрхи байгууламжуудын хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдалд зайлшгүй анхаарах хэрэгтэй болжээ” гэж хэллээ.
Бурханы шашны хийд, музейн төлөөлөгчдийн өмнөөс Гандантэгчилэн хийдийн тэргүүн, их хамба Д.Чойжамц Ерөнхий сайдад талархал илэрхийлээд, уламжлалт соёл, зан заншил, түүх, соёлын өвийг хадгалан хамгаалах үйл хэрэг олон нийт, түүний дотор шинэ залуу үеийн боловсрол, ёс зүйг тодорхойлоход эерэгээр нөлөөлөх болно гэдэгт итгэлтэй байна гэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж