“Утаагүй Улаанбаатар”-ын санхүүжилтийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

“Утаагүй Улаанбаатар”-ын санхүүжилтийг хэлэлцэнэ


УИХ-ын нэгдсэн чулганы үдээс хойшхи хуралдаанаар Хүний хөгжлийн сангийн тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлт буюу “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийн санхүүжилтийг хэлэлцэв. Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх хийж, гишүүдийн асултад хариуллаа. Жил шахмын өмнө баталсан Хүний хөгжлийн сангийн тухай хуулиар ашигт малтмал, уул уухайн баялгийн орлогоос орох бүх татварыг Хүний хөгжлийн санд төвлөрүүлж, үүнийгээ иргэдэд бэлэн мөнгө тараах, эрүүл мэнд, нийгмийн даатгал, орон суцтай болоход дэмжлэг үзүүлэх гэсэн дөрвөн зүйлд зарцулахаар болсон. Харин үүнээс хойш батлагдсан Утаагүй Улаанбаатар хөтөлбөрт зурган жилийн хугацаанд 18 их наяд төгрөг зарцуулахаар УИХ-аас хөтөлбөрийн төслийг баталсан ч санхүжилтийн асуудал тодорхойгүй үлдсэн билэ. Тиймээс уг хөтөлбөрийн ажлын хэсэг болон Засгийн газрас Хүний хөгжлийн сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар ул уурхайн баялгаас орж ирэх таварын зарим хэсгийг “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийн санхүүжилтэд зориулахаар хуулинд өөрчлөлт оруулахаар болсон нь энэ. Хүний хөгжлийн сангийн тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар ороход гишүүдийн олонхи нь эсрэг санал өгч, төсөл саначлагчдад нь буцаахаар болсон билээ. Гэвч өнөөдөр нэгдсэн чуулганаар байнын хорооны санал дүгнэлтээр санал хураалгахад нийт санал хураалтад оролцсон 56 гишүүний 40 нь эсрэг санал өгснөөр хуулийн төслийг хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Б.ЗАЯА  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж