Нэг сарын хугацаанд 60 сая орчим төгрөгийн хохирол учирчээ

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

Нэг сарын хугацаанд 60 сая орчим төгрөгийн хохирол учирчээ

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хэлтсийн мэдээлснээр энэ тавдугаар сард гал түймрийн 151 тохиолдол бүртгэгдсэн байна. Гал түймрийн улмаас гурван хүн нас барж, хоёр хүн түлэгдэн, аж ахуй нэгж, байгууллагад нийт 57.531.633 төгрөгийн хохирол учирсан байна.  Дээрх гал түймрийн шалтгаан нь дийлэнх тохиолдолд цахилгааны буруу холболт, цогтой үнс нурам ил задгай орхисон, зуух, яндангийн цонолт, хүүхдийн  болгоомжгүй үйлдэл зэргээс үүдэлтэй байжээ.

Иргэд, аж ахуйн  нэгжид учирсан хохиролыг дүүрэг  тус бүрээр нь авч үзвэл:

-Баянзүрх дүүрэгт 37 гарч 14.5 сая төгрөг,
-Баянгол дүүрэгт 23 гал гарч, 19,3 сая төгрөгийн хохирол,
-Сонгинохайрхан дүүрэгт 32 гал гарч 4.3 сая төгрөгийн хохирол,
-Сүхбаатар дүүрэгт  21 гал гарч 12,2 сая төгрөгийн хохирол,
-Хан-Уул дүүрэгт 19 гал гарч 1,6 сая төгрөгийн хохирол,
-Чингэлтэй дүүрэгт 13 гал гарч 1,02 сая төгрөгийн хохирол,  
-Багануур дүүрэгт 3 гал гарч 3.5 сая  төгрөг,  
-Налайх дүүрэгт 2 гал гарч 1 сая төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

Түүнчлэн Монгол Улсын Шадар сайдын баталсан “Зочид буудал, аялал жуулчлалын баазуудад гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх нэгдсэн удирдамж”-ийн дагуу зочид буудал, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг  102  аж ахуйн нэгжийг шалгасан байна. Шалгалтын явцад  540 зөрчил илрүүлж, 132 зөрчлийг арилгуулж, бусад зөрчлийг засах хугацаатай үүрэг өгсөн аж.  Мөн Оч билгүүн, Престиж зочид буудлуудын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох арга хэмжээ авч, галын аюулгүй байдлаа хангаагүй таван аж ахуйн  нэгж, хоёр албан тушаалтан, нэг иргэнд нийт 605,000 төгрөгийн торгуулийн  арга хэмжээ авч ажилласан байна.  

П.Дэлгэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж