Угааж, хатаасан хувцсаа эвхэнэ гэдэг таны хувьд залхуу хүрмээр ажил уу. Хэрэв тийм бол хэдхэн секундын дотор яг л үйлдвэрийнх мэт эвхээсээр эвхэх нэг арга байна. Танд цамц эвхэгч гадаргуу байхад л хангалттай. Та уг гадаргуун дээр цамц, футболкоо тавиад нугалаасуудаар нь нугалахад таны цамц яг шинээр авахад ямар эвхээстэй байсан, тийм болох гэнэ.
Энэ нь хүүхдүүдийг хувцас эвхэж сургахад хамгийн хэрэгтэй эд бөгөөд 20 ам.долларын үнээр Amazon.com онлайн дэлгүүрт худалдаалагдаж байна.
Т.ТҮВШИН