Анкарагийн гудамжийг нээнэ

Хуучирсан мэдээ: 2013.04.03-нд нийтлэгдсэн

Анкарагийн гудамжийг нээнэ

“Зоос гоёл”-ын уулзвараас Соёл урлагийн их сургууль хүртэлх 2,8 га газрыг Анкарагийн гудамж гэж нэрлэдэг. Улаанбаатар хот, Туркийн Анкара хот хоорондын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд 2010 онд Анкара хотын Иргэдийн хурлаас товлосон газрын Анкарагийн гудамж болгон тохижуулахад шаардлагатай хөрөнгө оруулалт хийхээр хоёр тал гарын үсэг зурж байжээ. Уг гудамжийг тохижуулахад Туркийн талаас 700 мянган ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн байна.

Энэ дагуу Анкарагийн гудамжийг тохижуулах ажлыг 2011 оны долдугаар сарын 18-нд эхлүүлсэн нь ийнхүү бүрэн дуусч, гудамжийг нээхэд бэлэн болжээ. Нээлтийн ёслол дөрөвдүгээр сарын 12-нд болох юм байна.

Гудамжийг тохижуулах ажлын хүрээнд ногоон байгууламж, явган хүний зам, Ерөнхий боловсролын тавдугаар сургуулийн урд байрлах Туркийн уламжлал болох NAZAR-ыг бэлэгдсэн байгууламж, усан оргилуур, амрах талбай, гэрэлтүүлгийн ажлыг хийсэн байна. Мөн орчин үеийн шаардлага хангасан гэрэлтүүлгээр чимэглэж дуусчээ.

Бүгд Найрамдах Турк улсын Ерөнхий сайд Тайи Эрдоган ирэх долоо хоногт Монгол Улсад айлчлах бөгөөд айлчлалын хугацаанд Улаанбаатар хотын Анкарагийн гудамжны нээлтийн арга хэмжээнд  оролцохоо албан ёсоор мэдэгджээ.

М.НАРАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж