ОХУ-тай хамтран ажиллах ажил хэргийн зөвлөл хуралдав

Хуучирсан мэдээ: 2013.04.03-нд нийтлэгдсэн

ОХУ-тай хамтран ажиллах ажил хэргийн зөвлөл хуралдав

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын ОХУ-тай хамтран ажиллах ажил хэргийн зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Тус зөвлөлийн  ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өнгөрсөн сард томилогдон ажиллах болсон юм. Тэрэээр ажлаа хүлээн авснаас хойш зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор ийнхүү хуралдаж хэд хэдэн асуудлыг хэлэлцэв. Тухайлбал, өнгөрсөн онд  хийсэн ажлын тайлан, зөвлөлийн дүрэмд өөрчлөлт оруулах, 2013 онд хийх ажлын төлөвлөгөө болон ОХУ-тай худалдаа, эдийн засаг, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, улсын хил гааль, хяналтын  байгуулллагуудын хүнд суртал, бэрхшээлүүдийн талаар зөвлөлийн гишүүдтэй санал бодлоо солилцож, цаашид хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд онцгой анхаарал хандуулахаар зөвлөлийн ерөнхийлөгч ажлаа эхлүүлж байна. Түүнчлэн хуралдаанд оролцсон зөвлөлийн гишүүд Алтанбулагийг чөлөөт бүс болгох асуудлыг энэ удаад нэлээд эрчимтэй хөндлөө.

Сануулахад, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын ОХУ-тай хамтран ажиллах ажил хэргийн зөвлөл нь 2010 онд анх байгуулагдаж байжээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж