Мэргэжлийн хяналтынхан интернетээр мэдээлэл өгнө

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

Мэргэжлийн хяналтынхан интернетээр мэдээлэл өгнө

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас иргэдийн санал хүсэлт, гомдлыг түргэн шуурхай шийдвэрлэх зорилгоор цахим хаяг нээж иргэдийн хүссэн мэдээллийг өгч эхэллээ. Тус газрын нээсэн төрийн үйлчилгээний шинэ хэлбэр болох энэхүү Niislel_hynalt@yahoo.com хаягт иргэд хандсанаар тэдний ирүүлсэн эрүүл ахуйн шаардлага хангахгүй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгж байгууллагын талаарх гомдлын дагуу түргэн шуурхай шалгаж, холбогдох арга хэмжээг авч хариуг яаралтай өгч байх юм.

Мөн иргэд дээрх имейл  хаяг болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын www.mhg.ub.gov.mn вэб хуудаст хандаж ажлын байранд тавигдах шаардлага, стандарт дүрэм, журмыг үзэж, хууль зүйн зөвлөгөө авч болохоос гадна тус газраас үзүүлж буй үйлчилгээний бүхий л мэдээллийг хүссэн үедээ цаг алдалгүй авч болох ажээ.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж