Хуучирсан мэдээ: 2013.04.03-нд нийтлэгдсэн
УИХ-ын таван гишүүн гадаадад байна
![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2013/3/bf8ae2349d1e1c8c/624c4bd6a51f5ea5original.jpg)
УИХ-ын ажлын албаны хурал зохион байгуулах комиссоос гишүүдийн ирцийн мэдээг өнөөдрийнхөөр гаргажээ. Үүгээр УИХ-ын даргын захирамжаар Ц.Оюунбаатар гишүүн Хятад улсад ажиллаж байгаа бол Гадаад харилцааны сайд Л.Болд Засгийн газрын шийдвэрээр Азербайжан улсад ажиллаж буй аж. Харин хувийн шугамаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт, М.Зоригт нар АНУ-ыг зорьсон бол Х.Болорчулуун гишүүн Германыг зорьжээ. Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймагт, Ё.Отгонбаяр Булган аймагт тус тус ажиллаж байгаа бол УИХ-ын гишүүн, Шадар сайд Д.Тэрбишдагва баруун аймгуудад ажиллаж буй аж. Баруун аймгуудад хийж байгаа түүний ажлын томилолт өнөөдөр өндөрлөх юм байна. Бусад гишүүдийн хувьд суурин Улаанбаатар хотноо байна.
Г.ДАРЬ