Коби Брайнт: Ирэх улирал миний хувьд сүүлчийнх

Хуучирсан мэдээ: 2013.04.03-нд нийтлэгдсэн

Коби Брайнт: Ирэх улирал миний хувьд сүүлчийнх

“Лос-Анжелес Лейкерс”-ийн од Коби Брайант ирэх улирал сагсан бөмбөгийнх нь хувьд хамгийн сүүлчийнх байж магадгүй тухай ам нээжээ.

“Би гэр бүл, хамтран зүтгэгчидтэй сайтар ярилцах болно. Тэгээд цаашид өөрийгөө золионд хаясаар байх уу гэдгээ шийдэх юм. Би тоглолтод бэлдэх гэж л өөрийгөө ихээхэн золионд хаяж яваа. Одоо миний хийж байгааг бусад нь хийхэд тийм ч амар биш. Үүний тулд ажилдаа үнэхээр зүрх сэтгэлээрээ дурласан байх хэрэгтэй.

Ирэх улирал миний хувьд сүүлчийнх гэдгийг мэдэрч байна уу? гэвэл би одоо тийм л гэж хариулна. “Лейкерс” намайг цаашид багтаа тоглуулж чадах уу? гэвэл би үгүй л гэж хэлнэ. Энэ бол миний л шийдвэр.

Асуудлын гол нь би цаашид тоглож, өөрийгөө зольж зүтгэхий хүсэх эсэхээс л шалтгаална. Биеийн биеийн байдал ямар байхаас их зүйл шалтгаална” хэмээн Брайант өгүүлжээ.

Р.ГЭГЭЭ

Эх сурвалж: www.NEW.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж