Сүхбаатарын талбайн урд цэцэрлэгийг тохижуулж байна

Хуучирсан мэдээ: 2013.04.03-нд нийтлэгдсэн

Сүхбаатарын талбайн урд цэцэрлэгийг тохижуулж байна

Сүхбаатарын талбайн урд байдаг Энхтайваны хонхтой цэцэрлэгийг тохижуулахаар болсон байна. Улаанбаатар хотын өнгө үзэмжийг сайжруулах, гудамж, зам талбайг тохижуулах ажлын хүрээнд иргэд болон албан байгууллагуудаас  тодорхой байршилд тохижилтын ажил хийж гүйцэтгэхээр гаргасан  саналыг хүлээн авч, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан тохижилтын ажлыг хийж, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас хяналт тавин ажиллахаар болжээ.

Үүний дагуу эхний тохижилтын ажлыг Улаанбаатар банкны санхүүжилтээр хийж эхэлсэн бөгөөд “Платнинум” ХХК болон “Эрчим оюу” ХХК-иуд цэцэрлэгийн тохижилтын ажлыг гүйцэтгэж байгаа аж.  Төлөвлөгөөний дагуу уг цэцэрлэгийн тохижилтын ажил энэ сарын 20-нд дуусах юм.

М.НАРАН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж