“Verizon” Английн “Vodafone”-ыг худалдан авч магадгүй

Хуучирсан мэдээ: 2013.04.03-нд нийтлэгдсэн

“Verizon” Английн “Vodafone”-ыг худалдан авч магадгүй

АНУ-ын харилцаа холбооны компани болох “Verizon Communications” Их Британийн “Vodafone”-ыг худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Учир нь “Vodafone” компанийн жилийн орлого сүүлийн таван жил дараалан унаж буй бөгөөд жил бүр алдагдал хүлээх болжээ. Хэрвээ ирэх сар гэхэд “Vodafone” компанийн хувьцааны 45 хувийг худалдаж авч чадвал “Verizon Wireless” нэртэй үйлчилгээнд нэмж ашиглах боломжтой болох юм. “Vodafone” компанийн гүйцэтгэх захирал Витторио Колао “болохгүй гэх газаргүй” гэдгээ мэдэгдээд байгаа юм. Сүүлийн үед “Vodafone” компани уналтаасаа гарах гэж хичээж байгаа бөгөөд өнгөрсөн хоёр сарын хугацаанд тус компанийн ашиг тодорхой хувиар өссөн үр дүн гарчээ.

С.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж