Эмма Уатсон “Хөөрхөн хүүхэн”-ийг дуурайв

Хуучирсан мэдээ: 2013.04.03-нд нийтлэгдсэн

Эмма Уатсон “Хөөрхөн хүүхэн”-ийг дуурайв

Харри Потер киноны од, 22 настай Эмма Уотсон Британийн  “GQ” сэтгүүлийн нүүр хуудсыг чимжээ. Ингэхдээ тэрээр Жулиа Робертсийн тоглосноор үзэгчдийн хүртээл болсон “Хөөрхөн хүүхэн” кинонд гардагтай адилхан стилээр хувцаслаж ташаан дээрх шивээсээрээ олны анхаарлыг татсан байна. Тэрээр мөн сэтгүүлийн хуудсанд тавигдсан зурган дээрээ “Хөөрхөн хүүхэн” киноны гол дүртэй адилхан хувцаслахыг хүсч, илүү орчин үеийн болгон өөрчилсөн тухай тус сэтгүүлд дурджээ.

Мөн тэрээр корсет өмссөн илүү дэгжин зураг авахуулахыг хүссэн ч жаахан уйтгартай санагдсан болохоор энэ хувцсыг сонгосон гэнэ. Найруулагч Гарри Маршалын 1990 онд үзэгчдийн хүртээл болж байсан “Хөөрхөн хүүхэн” кино ердөө 14 сая ам.доллараар хийгдсэн ч тухайн үедээ Box office-т 463,407,268 ам доллар олж үзэгчдийг байлдан дагуулж байсан аж. Харин уг кинонд тоглосноор нь  нэрт жүжигчин Жулиа Робертсыг Холливудын нүүр царай хэмээн одоог хүртэл өргөмжлөх болсон байна.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж