
Кэсон үйлдвэрийн цогцолборт 120 орчим компани үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Хойд Солонгосын 54 мянга, Өмнөд Солонгосын 860 гаруй иргэн ажилладаг тухай ВВС агентлаг мэдээлжээ.
Хойд Солонгосын зүгээс өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгос болоод АНУ-ын эсрэг дайны цэрэгжилтийн байдал зарласан тухай мэдэгдсэнээс хойш Солонгосын хойгт түгшүүртэй байдал үүсээд буй юм. Түүнчлэн Хойд Солонгос өчигдөр АНУ болон Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулийг эсэргүүцэн Йонбён дахь цөмийн цогцолборын үйл ажиллагааг дахин сэргээхээр төлөвлөж буйгаа мэдэгдсэн билээ.
Б.АНХТУЯА