Жонни Депп Хэмшпирт шинэ гэртэй болжээ

Хуучирсан мэдээ: 2013.04.03-нд нийтлэгдсэн

Жонни Депп Хэмшпирт шинэ гэртэй болжээ

Өнгөрсөн жил эхнэр Ванесса Парадигаас өрх тусгаарласан цуутай “далайн дээрэмчин” Жонни Депп үзэсгэлэнт байгалиараа алдартай Английн өмнөд хэсгийн Хэмпширийн Нью-Форест руу нүүжээ. Өдгөө 49 настай Жонни Депп саяхан тэндхийн “Heaven” нэртэй зоогийн газарт охин Лили Роуз, хүү Жэк нарын хамт хооллож байгаад гэрэл зурагчдын дуранд өртсөн байна.

Сүүлийн үед Нью-Форестын худалдааны төв, зоогийн газруудаар хүүхдүүдээ дагуулан явах болсон Депп Лос-Анжелес, Парис, Багамд мөн хувийн байшинтай гэнэ. Харин түүний шинэ гэрийн талаар одоогоор тодорхой мэдээлэл байхгүй ч  Деппийн  нэгэн тансаг харш ийнхүү Хэмшпирт сүндэрлэсэн бололтой.

Уран бүтээлийн хувьд Холливудын од ирэх зургадугаар сард нээлтээ хийх найруулагч Гор Вербинскигийн “The Lone Ranger” кинонд тоглож байгаа бол ирэх онд “Transcendence” нэртэй  кинонд, 2015 онд  “Pirates of the Caribbean 5”-д тус тус тоглохоор төлөвлөжээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж