Өдөрт 1000 калороос доош калорийн
хоол хүнс хэрэглэх, мөн ганцхан төрлийн хүнс дагнасан тураах дэглэмүүд эрүүл
мэндэд маш хортой байдаг. Өөрөөр хэлбэл өдөрт ганцхан тахианы мах идэх, ганцхан
сүү уух, өөр ямар ч зүйл идэж уухгүй байх нь эрүүл бус юм. 1000 калороос доош
хоолны дэглэм сахихад сүүлд нь биед аминдэм, эрдэс бодисын дутагдал заавал
илэрдэг. Энэ дутагдал нь эхэн хэсэгтээ даралт тогтворгүйжих, даралт буурах
хэлбэрээр илэрдэг. Дараа нь хумс хугарах, үс унах, амны хөндийд шархлаа үүсгэж
эхэлдэг. Иймэрхүү тураах дэглэм нь хоол боловсруулах үйл явцыг удаашруулдаг.
Учир нь хүний хамаг булчинг суллаж, хүний биеийн усыг их хэмжээгээр
гадагшлуулан, биед зөвхөн өөх тосыг үлдээдэг учраас тэр. Өөрөөр хэлбэл ийм
төрлийн тураах дэглэм нь өөх тосыг хайлуулж чаддаггүй учраас хоол боловсруулах
үйл явцыг удаашруулдаг. Харин ч ийм тохиолдолд хүний бие махбодь бүр ч их
өлсгөлөн болж эхэлдэг. Гэтэл өдөрт 1000 калороос доош калори бүхий хоолны
дэглэм барьж эсвэл ганцхан төрлийн хоол идэж турах гэсэн хүмүүс олон байдаг. Ийм
хүмүүс хоол дэглэм барьсны эцэст турахын хувьд сайн турдаг. Харин турсныхаа
дараа дахин таргалдаг бөгөөд энэ удаад дахиж турах гэж үзээд ч нэмэргүй болдог.
Энэ мөн л бие махбодийн хоол боловруулах системд учруулсан хор хөнөөлөөс
үүдэлтэй юм. Ганцхан төрлийн хүнсээр хооллохоос гадна нүүрс ус, уургийг тэр
чигт нь хоол хүнснээсээ хасаад огт өөх тосгүй хоолны дэглэм барьдаг нь
хүмүүсийн хамгийн түгээмэл гаргадаг алдаа бөгөөд хамгийн буруу хооллох арга
барил юм.
Даваажав
Жаргалан