
Германы хойд хэсэгт байдаг Malliss хотод дээрэмчид банк дэлбэлэхээр оролдсон ч маш том дэлбэрэлт хийснээс мөнгө авч чадалгүй зугатсан байна гэж Германы цагдаагийн газар мэдэгдлээ. Дэлбэрэлтэд банкны дээвэр хуу хамагдаж, бөөн үнс нурам болсон хэдий ч мөнгөтэй автомат хайрцаг зүгээр үлдсэн байна. Дэлбэрэлтийн радиус 100 метр хүрсэн бөгөөд эргэн тойрны байшин, автомашинд бага зэргийн хохиролууд учирсан ч азаар ямар ч хүн гэмтээгүй байна. Германы цагдаа нар сэжигтнүүдийг эрэн сурвалжилж байна.
Т.Бадрах