Лого гэхээр хүмүүс дизайнерийн ур ухаанаа гаргаж хийсэн гоёмсог, тэгээд тухайн компанийн үйл ажиллагааныалбан ёсны нэршлийн эхний үсгүүд байх ёстой гэж ойлгодог.
Гэтэл лого нь тэгш хэм бүхий, зөв дүрс, гүн ухааны гүн гүнзгий гаргалгаатай, бэлгэдэлтэй байдаг юм байна. Логогоор хувь хүн болон тухайн байгууллагын бизнес, ажил үйлс, амжилт бүтээл өсөн дэвжиж, мандан бадрах, балран доройтохыг хүртэл билэгдэж болдгоороо гүн ухааны нягт нарийн шижимтэй, орчлон ертөнцийн уир шалтгааны язгуурлаг ухаан юм байна.
Энэ талаар лого зохиогч Бямбажавын Буян "Дүрсний гайхамшиг" номоо Amazon.com сайтад байршуулж, англи, араб, казах, турк, хятад, солонгос хэл дээр “Wonderful logos” нэртэйгээр худалдаалж эхэлжээ.
Б.Буянгийн 20 жилийн хөдөлмөр, бүтээлч эрэл хайгуул, судалгааны үндсэн дээр дээрх ном худалдаанд гарчээ.
А.АМАР