Европын ажилгүйдэл дээд цэгтээ хүрлээ

Хуучирсан мэдээ: 2013.04.03-нд нийтлэгдсэн

Европын ажилгүйдэл дээд цэгтээ хүрлээ

Европын холбооны судалгааны төвийн гаргасан албан ёсны мэдээллээр тус тивийн ажилгүйдэл 12 хувьд хүрчээ. Үүнийг өргөн хэрэглээний барааны үнэ хэт их өсч байхад цалин нэмэгдээгүйтэй холбон тайлбарлаж байна. Мөн цагийн ажлын эрэлт ч маш их хэмжээгээр буурсан дүр зураг ажиглагдаж байгаа юм. Европ даяар 19 сая хүн ажилгүй байгаа бөгөөд үүний 3,6 сая нь 25-аас доош насны залуус байгаа аж. Өөрөөр хэлбэл, дөрвөн залуу тутмын нэг нь ажилгүй байгаа гэж ойлгож болно. Европын төв банкны мэдээлснээр мөнгөний шинэ бодлого боловсруулах бөгөөд энэ бодлого амжилттай хэрэгжээд эхэлбэл ажилгүйдлийн төвшин тодорхой хэмжээгээр буурах төлөвтэй байгаа юм. Дашрамд дуулгахад, өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр гаргасан судалгаагаар ажилгүйдлийн хэмжээ 11,9 хувьтай байсан билээ.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж