Хаврын чуулганы нээлттэй зэрэгцүүлж жагсана гэв

Хуучирсан мэдээ: 2013.04.03-нд нийтлэгдсэн

Хаврын чуулганы нээлттэй зэрэгцүүлж жагсана гэв

МАН-аас санаачлан дөрөвдүгээр сарын 5-нд буюу ирэх баасан гаригт Сүхбаатарын талбайд тайван жагсаал зохион байгуулахаар болжээ. Энэ нь хаврын чуулганы нээлтийг хийх өдөртэй давхцаж байгаа юм. Тус намынхны хувьд иргэн хүний амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, өмчтэй байх зэрэг Үндсэн хуульд заасан монгол хүний эрх зөрчигдөж байна гэж үзэн дээрх жагсаалыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Үүнд МАН-ын гишүүд дэмжигчид, Бага хурлын гишүүд, Хяналтын танхим, залуучууд эмэгтэйчүүд, оюутны байгууллагууд болон ТББ-ууд оролцох аж. Мөн тэд Засгийн газарт хандан үнийн өсөлтийг хязгаарлах, сэтгэгдэл бичих хоригийг цуцлах, хуулийн байгууллагууд хүний эрх зөрчиж буйг зогсоох, 100 мянган айл орон сууц хөтөлбөрийг үргэлжлүүлэх, цалин хөлсний доод хэмжээ болон тэтгэвэр тэтгэмжийг нэмэх талаар шаардлага тавих юм байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж