
Сонирхуулахад, “Ану хатан” уран сайхны киноны тайзыг хийсэн баг уг мюзиклийн тайзыг засч тохижуулах бөгөөд Монголд анх удаа мэргэжлийн төвшний тоглолтын тайз бүтээхээ амлалаа. Энэ тайз нь зургаан метр өндөр, хоёр давхар, 20 метр өргөнтэй дотор нь дуучид, бүжигчид тоглох боломжтой ба жүжигчдийн харьцах дөрвөн хөдөлгөөнт деталь хэсэгтэй юм байна. Мөн хөгжим, гэрэлтүүлэг зэргийг Монголын томоохон хөгжмийн компаниуд Францын мэргэжилтнүүдтэй хамтран хийхээр болжээ.
Г.ДАША