Сүүлийн хэдэн сарын турш Дэлхийн эрэгтэй шатарчдын чансааг тэргүүлж буй Норвегийн их мастер Магнус Карлсен шатрын хаан титмийн төлөө Энэтхэгийн их мастер Вишванатан Анандтай тоглох эрхээ авлаа. Шатрын хаан титмийн төлөө өрсөлдөгчийг тодруулах тэмцээнд Магнус Карлсен 8.5 оноо авч ОХУ-ын их мастер Владимир Крамниктай оноо тэнцсэн ч хожлынхоо тоогоор илүү байсан тул эрхээ авчээ.
Сүүлийн өрөгт Карлсен Свидлерт хараар нүүгээд хожигдсон ч Крамник мөн Иванчукт хожигдсон тул хэн хэн нь оноогоор илүү гарах боломжоо алдсан байна. Харин гуравдугаар байрыг Свидлер эзэлжээ. Нийтдээ найман их мастер Анандтай хаан титмийн төлөө тоглох эрхийн төлөө өрсөлдсөн юм.
Р.ГЭГЭЭ
Эх сурвалж: www.NEW.mn