Хөрс, усан дахь мөнгөн усны хэмжээ хэвийн байна гэв

Хуучирсан мэдээ: 2013.04.03-нд нийтлэгдсэн

Хөрс, усан дахь мөнгөн усны хэмжээ хэвийн байна гэв

Архангай аймгийн Эрдэнэбулган суманд үйл ажиллагаа явуулдаг “Ундарга” ХХК-ийн өргөлтийн II станцын гүний худгийн орчимд их хэмжээний мөнгөн ус алдагдсан тухай бид мэдээлсэн.

Энэ талаар ОБЕГ-ын эх сурвалжаас тодруулахад “Манай Аврах тусгай ангийн  Тусгай чиг үүргийн бүлэг өчигдөр нэг худгийнх нь 15 см зузаантай бетонон шалыг ховхолж, өнгөн хөрсийг хуулж хэмжилт хийсэн. Шалгалтаар газардуулгын төмөр дээр хордолт өндөр хувьтай гарч, төмрүүдийг тайрч битүүмжлэн хураан авч, худгийн дотор талын хэсэг болон эд анги, тоноглолуудад цэвэрлэгээ хийсэн. Худгийн гадна талд хэмжилт хийж, хордолт илэрсэн хэсгийн хөрсийг хуулж, саармагжуулалт хийгээд байна. “Ундарга” ХХК-ийн станцын цооногт үлдсэн 250-300 м3 орчим мөнгөн устай усыг аймгийн Онцгой байдлын хэлтсийн болон гадны байгууллагуудын тээврийн хэрэгслээр зөөвөрлөн сумын төвөөс таван километрийн зайд байрлах ашиглах боломжгүй болсон, хуучнаар нефть баазын галын усан сангийн худагт зөөвөрлөн асгах ажил хийж байна” гэлээ.

Дашрамд, худаг орчмын хөрс болон усан дахь мөнгөн усны агууламж хэвийн хэмжээнд байгаа гэж мэргэжлийн байгууллагынхан үзсэн байна.  МХЕГ-ын нарийвчилсан шинжилгээний хариу тун удахгүй гарах аж.  

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж