
Тус гэрээг 2013 оны долдугаар сарын 3-наас эхлэн хэрэгжүүлж, баримталж эхлэх аж.
Энэхүү гэрээг батламжлах тухай 20 жилийн өмнөөс яригдаж эхэлсэн бөгөөд 2006 оноос эхлэн НҮБ энэ тал дээр шаргуу ажиллажээ.
Тус гэрээ хэрэгжиж эхэлснээр олон төрлийн зэвсэг алан хядагчид, зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүдийн гарт орохыг сэрэмжилж, дэлхийн зэвсгийн зах зээлийг хатуу хяналт дор байлгах боломж бүрдэх юм байна. Одоогоор дэлхийн зэвсгийн зах зээл дээр 70 тэрбу ам.доллар эргэлддэг ажээ.