Уул уурхайнхан мэдээллийн технологитой танилцлаа

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

Уул уурхайнхан мэдээллийн технологитой танилцлаа

Монголын уул уурхайн мэдээллийн технологийн салбарыг холбох “Уул уурхай мэдээллийн технологи” экспо өнөөдөр “Хаан” зочид буудалд боллоо. Монгол Улсад хурдацтай хөгжиж буй уул уурхай болон мэдээллийн технологийн салбарыг уулзуулж, дотоодын компаниудад уул уурхайн салбар дахь мэдээллийн технологийн эрэлт хэрэгцээг хангах боломжийг олгохоор дээрх арга хэмжээг зохион байгуулсан байна. Экспод “Энержи ресурс”, “Оюу толгой”, “Лэйтэн майнз” зэрэг 50 гаруй уул уурхайн компаниуд оролцож, програм хангамжийн 25 орчим компани үзэсгэлэн гаргасан юм.
Программ хангамж хэрэгцээтэй байгаауул уурхайн компаниудын хувьд ач холбогдолтой экспо боллоо гэж оролцогчид хэлж байв. Эл арга хэмжээг Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, АНУ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгуулжээ.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж