Лацадсан уурхайд хоёр хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2013.04.03-нд нийтлэгдсэн

Лацадсан уурхайд хоёр хүн нас баржээ

Уул уурхайн яам, Эдийн засгийн
хөгжлийн яам, Нийслэлийн Засаг даргын хамтарсан захирамжаар
байгуулагдсан Ажлын хэсэг өнгөрсөн сард Налайхын нүүрсний уурхайд
шалгалт хийсэн билээ. Шалгалт өнгөрсөн сарын 22-нд дуусч, 180 орчим
нүүрсний амыг хааж битүүмжилжээ. Шалгалтын дүнг Уул уурхайн сайдын
зөвлөлийн хурлаар хэлэлцэж, Засгийн газрын хурлаар хэлэлцүүлэх юм байна.

Харамсалтай
нь хаагдаж, лацадсан ам руу хоёр ч хүн зөвшөөрөлгүй орж, амь насаа
алджээ. Шалгалтын явцад нэг хүн нас барсан бол өчигдөр мөн л нэг хүн
лацадсан уурхай руу зөвшөөрөлгүй орж, шаварт дарагдаж амиа алдсан байна.

С.Эрдэнэ

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж